Уншиж байна ...
Зураг
Зураг

Б.Жаргалан: НЗДТГ урд хөршөөс хагас коксжих түлшийг 226 тэрбум төгрөгөөр худалдаж авах тендер зарлаад сууж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Зургаадугаар сарын 5-нд батлагдсан 53 тоот тогтоолоор гурван жилийн дотор нийслэл болон төвлөрсөн суурин газрын агаарын чанарыг Монгол Улсын стандартын жилийн дундаж үзүүлэлтэд бүрэн нийцүүлэх, төсвийн хөрөнгөөр зуух, яндан, түлш зэрэг агаарын бохирдлын эх үүсвэрийг санхүүжүүлэхгүй байх үзэл санааны шийдвэр гаргасан. 

Үүнтэй холбоотой агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд өөрөө ахалж ажиллах ёстой гэсэн үүргийг өгсөн. “Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөл нь зуух, яндан, түлшинд мөнгө зарахгүй бол өөр юунд зарах вэ гэдгийг илүү тодорхой болгож байгаа. 

УИХ дээр иймэрхүү улс төрийн шийдвэр гараад байхад нийслэл хотоос гаргаж буй шийдвэр уялдахгүй байна. Тухайлбал 2025 оны зургаадугаар сарын 13-нд НЗДТГ-аас урд хөршөөс хөх нүүрс гэж нэрлэгдээд байгаа хагас коксжих түлшийг 226 тэрбум төгрөгөөр худалдаж авах тендер зарлаад сууж байна.

Өөрөөр хэлбэл ирэх жил бид төсвийн мөнгийг агаарт хийсгэх буюу урдаас 226 тэрбум төгрөгөөр коксжих нүүрс худалдаж авч түлэх юм байна. УИХ болон Засгийн газар дээр гарч буй бодлого уялдахгүй байгаа. Нийслэлээс яагаад ийм зөрүүтэй бодлого яваад байгаа юм бэ. Бид яагаад 226 тэрбум төгрөгөөр гаднаас нүүрс худалдаж авах ёстой юм бэ. 

Энэ мөнгийг дулаалга болон халаагуурыг санхүүжүүлэх аянд зарцуулбал 20-30 мянган айлыг яндангүй болгох боломжтой" хэмээн ярив.

видео:

https://www.facebook.com/100064382633728/videos/2909972092539940