Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Тээвэр хөгжлийн банк CIPS системийн Зүүн Хойд Ази дахь анхны гишүүн банк боллоо

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 6 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Тээвэр хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг харилцагчдадаа хүргэх зорилгын хүрээнд БНХАУ-ын Олон улсын банк хоорондын юанийн төлбөр тооцооны CIPS (Cross-border Interbank Payment System) системийн “Шууд оролцогч” гишүүн банкны шалгуурыг ханган Монгол улсад төдийгүй зүүн хойд Азид юанийн клиринг, төлбөр тооцоо дамжуулах системийг амжилттайгаар нэвтрүүлсэн анхны банк боллоо.

БНХАУ-ын Ардын банк буюу Төв банкны олон улсын дэвшилтэт мөнгөн гуйвуулга, төлбөр тооцооны хил дамнасан энэхүү систем нь харилцагчийн хэрэгцээ, хэв маягт тохирсон “Хурдан, Хялбар, Хэмнэлттэй” гэсэн давуу талтайгаар юанийн гүйлгээг гүйцэтгэх дэвшилтэт технологийн дэд бүтэц юм.

зураг
 

Тээвэр хөгжлийн банк нь CIPS системд шууд оролцогчийн давуу эрхтэйгээр элсэн орсноор дараах давуу талыг бий болгох юм.

  • Харилцагч байгууллага, иргэдэд илүү хялбар бөгөөд хурдан (бодит цагийн горимтойгоор), хямд өртөгтэй, найдвартай, аюулгүй байдлыг хангасан олон улсын төлбөр тооцооны шийдлийг санал болгох;
  • Монгол улс, БНХАУ болон бусад Зүүн Хойд Азийн улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих;
  • Үндэсний эдийн засгийн санхүүжилтийн сувгийг төрөлжүүлэх;
  • Монголбанкнаас баримталж буй төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг дэмжих зэрэг олон талын стратегийн ач холбогдолтой юм.

Одоогоор олон улсын банкнуудаас CIPS системд өөрийн данстай, түүгээрээ дамжуулж гүйлгээ илгээж, хүлээн авах эрхтэй буюу шууд оролцогч 170 банк байдаг бол эдгээр шууд оролцогчоор дамжуулан уг системд нэвтрэх эрхтэй шууд бус оролцогч 1,500 орчим банкнууд элсэн ороод байна.

зураг
 

Тээвэр хөгжлийн банк нь зүүн хойд Ази дахь CIPS системийн анхны гишүүн банк болж, БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдаж буй “Хятадын олон улсын санхүүгийн үзэсгэлэн 2025” арга хэмжээнд оролцлоо.

Энэхүү үйл явдал нь Тээвэр хөгжлийн банкны хувьд “Дэлхийд юанийн төлбөр тооцооны CIPS сүлжээнд нэгдсэн Монгол Улсыг төлөөлөх анхны банк” болоод зогсохгүй харилцагч бүрийн “Юанийн гүйлгээний илүү найдвартай, аюулгүй байдал”-ыг хангасан санхүүгийн үйлчилгээг үзүүлэгч гэдгээ тодотгож байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

TransBank Becomes the First Bank in Northeast Asia to join the CIPS Network

Transport and Development Bank of Mongolia (TransBank) has successfully met the criteria to become a Direct Participant in China’s Cross-border Interbank Payment System (CIPS), becoming the first bank in both Mongolia and Northeast Asia to establish a clearing and settlement infrastructure for Chinese yuan (RMB) transactions through the system.

CIPS, an advanced cross-border payment solution initiated by the People’s Bank of China, serves as China’s national RMB settlement system for international transactions. Built on the principles of “Fast, Easy, and Cost-Effective”, CIPS enables real-time RMB payments through cutting-edge infrastructure tailored to the evolving needs of customers.

As part of its goal to deliver private banking services that meet international standards, TransBank has joined the CIPS system with Direct Participant status, enabling the Bank to offer the following advantages to its customers.

  • Offers individual and institutional customers a faster (real-time), easier, lower-cost, and more secure solution for international RMB payments;
  • Supports trade and investment flows between Mongolia, China, and other Northeast Asian economies;
  • Diversifies Mongolia’s financial channels and deepens access to global payment systems;
  • Contributes to the Bank of Mongolia’s broader objective of promoting exchange rate stability.

To date, more than 170 banks and financial institutions around the world have joined CIPS as Direct Participants, holding their own accounts and settling payments independently. Through these institutions, an additional 1,500 banks and financial institutions participate in the system as Indirect Participants.

With this milestone, TransBank has become the first direct overseas participant bank of CIPS in Northeast Asia, and is now participating in the 2025 China International Financial Exhibition held in Shanghai.

This achievement marks TransBank’s emergence as the first Mongolian bank to join the global CIPS network, while also reaffirming its position as a provider of more secure and reliable RMB payments to its customers.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.