Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
  • Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал;
  • “Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  • Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Хуралдааны эхэнд Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх эсэх санал хураалт явуулж, УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ. Үргэлжлүүлэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд анхны хэлэлцүүлэг болж байна. Анхны хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй 31 асуудлаар санал хурааж эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/100064382633728/videos/4204911039793209