Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг импийчмент хийх асуудлыг санаачилна. Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар парламентыг сүрдүүлсэн" гэв

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлаар үргэлжилж байгаа билээ. 

Нэг цагийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд орж ирээд "Ард түмнийхээ талд бат хатуу зогсоно" гэдэг үгээрээ Ерөнхий сайдын эсрэг байгаагаа илэрхийлсэн. Үүний дараа чуулганы хуралдаан түр завсарлав. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан дараах мэдэгдлийг хийлээ. Тэрбээр "Сая парламентад ерөнхийлөгч орж ирж мэдэгдэл хийсэн.

Ерөнхийлөгч парламентад тааллаараа орж үг хэлэх эрхтэй. Гэхдээ энэ хүн Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнхаа хувиар Монгол Улсын парламентыг сүрдүүлсэн гэж болно. 

Монгол Улсын ерөнхийлөгч эв нэгдлийг хангагч байх ёстой. Парламент ёсоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлаар ардчиллын зарчмаар асуудлыг хэлэлцэж байна. Гэтэл сая илт нэг талыг баримталсан, Засгийн газрыг огцруулах ёстой гэдэг утга бүхий мэдэгдэл хийсэн. Энэ нь ерөнхийлөгч өөрөө огцрох болзлоо хангаж байна гэсэн үг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийг зөрчсөн. Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч биш, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнхаа хувиар парламентыг сүрдүүлсэн гэж үзэж байна. Тиймээс ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг импийчмент хийх асуудлыг санаачилна" гэв.