Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх авто замыг шинэчилж байгаа.
Засварын хүрээнд Дөт хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар сургууль хүртэлх хоёр километр замын хөдөлгөөнийг энэ сарын 21-нд хааж, суурийн бүтээцийг хүчитгэх, асфальт бетон хучилт хийнэ гэж НЗХГ-аас мэдээлж байв.
Уг замын хөдөлгөөнийг нээжээ.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Эрдэнэтолгойн уулзвараас Шархадны эцэс хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээсэн байна.
Харин авто замын хоёр талаар хоёр метрийн өргөнтэй явган хүний замыг зургаадугаар сарын 14-ний дотор барьж дуусгах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!