• 6 сарын 9, Даваа

И.Сумьяабазар: Өнгөрсөн жилүүдийнх шиг үерийн үед Сэлбэ голын далан ямар ч асуудалгүй, хамгаална

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “S’Outlets” дэлгүүрийг буулгасан талбайд 1.4 км үерийн даланг угсрах ажлыг "Билгүүн Монгол Констракшн" ХХК гүйцэтгэж буй.

Тус компанийн ахлах инженер И.Сумьяабазар бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "S’Outlets” дэлгүүрийн буурин дээр 1.4 км үерийн далан барихаас 1.2 км-ийг гүйцэтгээд байна. Голын урсцыг тохируулах ажил эхэлсэн. Үерийн хамгаалалтын далангийн хана 70-30 сантиметр зузаан хувьсах өргөнтэй, 4.5 метрийн өндөртэй. Даланг барихдаа газар шорооны ажил хийж байна, барьж дууссаны дараа овоолсон шороог зайлуулах юм. 

Өнөөдрийн байдлаар үерийн далангийн бүтээн байгуулалтын нийт ажлын явц 80 гаруй хувьтай байна.

Манай компанийн ажил гүйцэтгэх гэрээ 2026 оны нэгдүгээр сард дуусна. Гэхдээ энэ оны зургаадугаар сарын 30-н гэхэд далангийн цутгалтын ажлыг бүрэн дуусгаж, голын урсцыг тохируулах ажлыг 80 гаруй хувьд хүргэнэ. Үүний дараа хашлага, хайс, голын бэхэлгээ чулууг хийж, ирэх наймдугаар сарын 1-ний өдөр бүрэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Үерийн далангийн баталгааны хувьд жишээ дурдахад 1966 оны үерийн түвшин одоо барьж байгаа далангийн хананаас 70 см-ийн доор байсан. Өөрөөр хэлбэл нэг хувийн ханамалтай үер болоход 70 см-ийн нөөц зайгаа авсан гэсэн үг.

Харин өнгөрсөн жилүүдийнх шиг бага хэмжээний үерийн үед далангууд ямар ч асуудалгүй, хэвийн хамгаална" гэж ярилаа.

Улаанбаатар хотын үерийн хамгийн өндөр эрсдэлтэй бүс нь Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, Натур орчим бөгөөд үерийн хамгаалалтын байгууламжийг 2024 оны зургаадугаар сард барьж эхэлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ХАХА
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг