Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

ТЭСО Групп, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран хүүхдийг цахим орчны эрсдэлээс хамгаална

ikon.mn
2025 оны 5 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Улаанбаатар хот, 5 сарын 26

ТЭСО групп болон НҮБ-ын Хүүхдийн Сан “Хүүхдийг цахим орчинд хамгаалъя” төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. ТЭСО группээс нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлэн Монгол Улсын нийт 880 гаруй сургуульд хэрэгжүүлэх уг төсөл нь хүүхдүүдийг цахим орчин дахь эрсдэл, халдлагаас хамгаалах, тэдний аюулгүй байдлыг хангах, мөн эцэг эх, багш, асран хамгаалагч нарт чиглэсэн мэдлэг, ур чадвар олгоход чиглэж буй юм.

зураг
 

Сүүлийн жилүүдэд цахим орчны бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт нэмэгдэж, ноцтой шинжтэй болж байгааг харгалзан үзэж, НҮБ-ын Хүүхдийн Сан эдгээр хүчирхийллийн хэлбэрүүдтэй тэмцэхийг бодлогын болон хөтөлбөрийн гол чиглэл болгон ажиллаж байна.Хүүхдийн цахим орчны хэрэглээ өсөхийн хэрээр багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдад энэ талын мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлага мөн давхар бий болсон.

Судалгаанаас харахад багш, сурган хүмүүжүүлэгч нарын 33% нь тусгайлсан хөтөлбөр байхгүйн улмаас цахим орчинд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн хүүхдэд зөвлөгөө өгөх чадваргүй гэж өөрсдийгөө дүгнэжээ.  Эцэг эхчүүдийн 91% нь хүүхдүүдээ цахим орчинд халдлагад өртөж байгаагүй гэж боддог. Гэтэл хүүхдүүдийн 87% нь ямар нэгэн байдлаар цахим халдлагад өртөж байсан. Цахим дарамтад өртсөн хүүхдүүдийн 59% нь эцэг, эхдээ хэлдэггүй. Энэ нь цахим орчны эрсдэлтэй тэмцэхэд мэдлэг, ойлголт дутмаг байгаагийн илрэл бөгөөд цахим халдлагаас үүдэн гарах сөрөг нөлөөг улам ихэсгэж, гүнзгийрэх нөхцөл болж байна.

“Хүүхдийг цахим орчинд хамгаалъя” төслийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас Харилцаа холбооны зохицуулах хороо болон Боловсролын ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдэд зорилтот видео хичээлүүдийг бэлтгэж хүргэх юм. Эдгээр нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн олон улсын туршлага болон багш, нийгмийн ажилтнуудын оролцоотойгоор боловсруулагдан, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 887 сургуульд хэрэгжинэ. Видео хичээлүүд нь бүх сурагчдад заавал судлах агуулга болохоос гадна сургуулийн ажилтан, эцэг эхчүүдийг ч мөн сургахад ашиглагдана. Улсын хэмжээнд хэрэгжих уг төслийн 400 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг ТЭСО группээс нийгмийн хариуцлагын хүрээнд гаргаж байгаа юм.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

“Интернэт бол бидний, ялангуяа хүүхдүүдийн амьдралын салшгүй хэсэг болсон энэ үед хүүхдүүдийг хамгаалах нэрийн дор цахим хэрэгслийг, интернэтийг хориглох, хязгаарлах нь үр дүнтэй шийдэл биш. Үүний оронд бид хүүхдүүд болон тэдний эргэн тойронд буй насанд хүрэгчдийг цахим орчныг аюулгүй ашиглах мэдлэг, чадвараар хангах ёстой. Нийгмийн хариуцлагын хүрээнд бид Монголын хүүхэд бүрд аюулгүй цахим орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.” хэмээн ТЭСО группийн Гүйцэтгэх захирал С.Болор онцлон тэмдэглэлээ. 

зураг
 

“Хүүхдийг хамгаалах нь нийгмийн бүх салбарын хамтын үүрэг гэж үздэг. ТЭСО групп шиг хувийн хэвшлийн байгууллагууд хүүхдийн сайн сайхны төлөө нийгмийн хариуцлагын хүрээнд бодит хөрөнгө оруулалт хийж байгаа нь үлгэр жишээ болохуйц хамтын ажиллагаа болж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристэ Коуасси-Комлан онцолсон юм.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.