Уншиж байна ...

БНСУ засвар үйлчилгээнд оруулсан ч стандарт хангахгүй автомашиныг устгаж, эзэмшигчид төрөөс татаас өгдөг

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

БНСУ агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулахад онцгой анхааран, 2002 онд шинэ стандарт нэвтрүүлж, нийслэл Сөүл хотод сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан автомашины оношилгоог хийж эхэлсэн нь үр дүнгээ өгч өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа аж.

Тогтоосон стандартаас давсан хорт утаа, тортог, азотын давхар исэл ялгаруулдаг машиныг авто замын хөдөлгөөнд оролцуулдаггүй байна.

Түүнчлэн засвар үйлчилгээнд оруулсан ч стандарт хангахгүй машин цөөнгүй байдаг учир устгалд оруулж, эзэмшигчид төрөөс татаас өгч агаарын бохирдолтой тэмцэх асуудлыг шийдэж иржээ.

Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлын нэг агаар, орчны бохирдлыг хэмжихдээ бага, том оврын автомашин, нийтийн тээврийн автобусны оношилгооны чанар, стандартыг өөрчлөх шаардлагатай. КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Төслийн менежер Пак Санг Үнгийн зүгээс Улаанбаатар хотод БНСУ-д ашиглаж буй систем, төхөөрөмжийг ашиглаж, туршилтаар оношилгоо хийн үр дүнг харах боломжтойг НТБГ-т танилцуулжээ.

Нийтийн тээврийн бодлогын газрын удирдлага Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулж, автомашин, автобуснаас ялгарч буй хорт утаа, тортгийг бууруулахад хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн байна.