Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд чуулж, кибер халдлага зөрчилтэй холбоотой санал, дүгнэлтээ "Блю Скай" зочид буудалд өнөөдөр хэлэлцлээ.
"Кибер халдлагад өртсөн зөрчлийг хэдий чинээ шуурхай мэдээлнэ, төдий чинээ хурдан арга хэмжээ авч болдгоор онцлогтой.
Байгууллагууд халдлага зөрчилд өртөж, улмаар хаана хандахаа мэдэхгүй хугацаа алдах эсвэл буруу байгууллагад хандах тохиолдлууд гардаг.
Цагдаагийн байгууллагад хандахаар цагдаа түүнийг хааш шилжүүлэх үү гэхчлэн хоног хугацаа алддаг. Ийм халдлага зөрчлийн тохиолдолд Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвд хандах ёстой" гэдгийг тус төвийн захирал С.Жавхлан хэлж байлаа.
Байгууллагын онц чухал мэдээллийн аюулгүй байдлын талаар түүнээс үргэлжлүүлэн тодруулснаа хүргэе.
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн захирал С.Жавхлан "Кибер аюулгүй байдалтай тэмцэх нийтийн төвөөс өмнө нь Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан үүргийнхээ дагуу онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хувийн хэвшлийн 70 орчим байгууллагатай найман удаа уулзсан.
Өнөөдрийнх ес дэх удаагийн уулзалт хэлэлцүүлэг юм.
Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын жагсаалтыг нарийвчлахгүй бол цөөн хэдхэн хүнтэй байгууллага байхыг ч үгүйсгэхгүй. Харин эсрэгээрээ МАШ ЧУХАЛ мэдээлэл хадгалдаг мөртлөө жагсаалтад ороогүй байгууллагууд ч бий. Жишээлбэл санхүү, эрүүл мэндийн мэдээлэл гэхчлэн дурдаж болно.
Томоохон хувийн эмнэлгүүд тэр жагсаалтад байхгүй шүү дээ. Гэтэл улсын зарим эмнэлгээс ч их хэмжээний дата нөгөө хувийн эмнэлэгт хадгалагдаж байж болно.
Онц чухал мэдээлэл хадгалж байгаа байгууллагуудын үүрэг юу болохыг илтгэх хуулийн сурталчилгаа чухал. Эдгээр байгууллагад хуулиар оногдсон үүргүүд байгаа. Түүнийгээ биелүүлээгүйгээс болж аюулгүй байдлын асуудал тулгардаг" гэлээ.
Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн захирал С.Жавхлан: Хангалттай хариу арга хэмжээ авч байна гэж хэлэхгүй. Түгжиж байна гэж хэлнэ.
Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам, ЖАЙКА-гийн хамтарсан тусгайлсан төсөл хөтөлбөр бий.
Тодруулбал:
Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн зах зээлд үнэ цэнтэй болж байгаа.
Ийм учраас аяндаа энэ чиглэлд хөгжөөд явж байна. Тусгайлсан мэргэжилтэнтэй байх шаардлагыг тавьж байгаа.
Өмнө нь мэдээллийн технологийн ажилтан зөвхөн компьютероо форматлаад явдаг шүү дээ. Ингэж ойлгож болохгүй. Үүндээ тусгайлсан мэргэжилтэнтэй байх шаардлагыг тавьж байгаа.
Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байх шаардлагыг хувийн хэвшлүүдэд ялгаагүй тавина. Ядаж л жилдээ нэг аудитын эрсдэлийн үнэлгээгээ хийлгэдэг байх хэрэгтэй.
Сэтгүүлч: Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд заавал кибер аюулгүй байдлын нэг мэргэжилтэнтэй байх шаардлага бий юу?
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн захирал С.Жавхлан: Зүгээр 10 жилийн сургуульд хэрэггүй. Харин эмнэлэг бол заавал байх ёстой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|