Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: МҮЭХ-ны гишүүд бага, дунд орлоготой иргэдийн орлогын албан татварыг хөнгөлөх зэрэг шаардлага тавьж, тайван жагслаа

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр өнөөдөр тохиож байна. 

Энэ өдөр "Шударга хөдөлмөр - Шударга нийгмийн төлөө" уриан дор Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МҮЭХ)-ны салбар холбоод, иргэд тайван жагсаал зохион байгуулж байна.

МҮЭХ-ны Залуучуудын хорооны төлөөлөл "Ажил хөдөлмөр эрхэлж буй залуус өөрсдөдөө тулгамдаж буй асуудлыг ярилцаж, дуу хоолойгоо илэрхийлэхийн тулд энэхүү тайван жагсаалд нэгдлээ. Эх орондоо хөдөлмөрлөж, сайхан амьдрах боломж дутмаг байгаа. Иймд тулгамдаж буй асуудлуудаа эрэмбэлэхэд

  • ажлын байрны нөхцөлийг сайжруулах
  • ажлын байрны дарамт хүчирхийлэлгүй байх
  • нийгмийн хамгаалал баталгаатай байх шаардлагатай байгаа юм" гэв.

МҮЭХ-ны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Рагчаа "Ажлын байрны баталгаа алдагдсан. Шинэ төр засаг гарч ирснээс болж янз бүрийн улс төрийн томилгоогоор очсон, мэргэжлийн бус хүмүүс тавигддаг, асуудлыг шийдэх биш гацаа болсон хүмүүс нэлээд байна. Энэ талаар төр засагт санал шаардлага хүргүүлж байгаа.

Төр засаг нийгмийн түншлэлийнхээ үүргийг хүлээхгүй, өнөөдөр ч гэсэн төрийн байгууллагаас хүн ирэхгүй байна гэдэг нь иргэд, хөдөлмөрчдөө яаж хүндэтгэж байгаагийнх нь илэрхийлэл юм. Бид тавдугаар сарын 15-ныг хүртэл шаардлага өгсөн. Үүнийг хэрэгжүүлэхгүй бол хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд дараагийн арга хэмжээгээ авна" хэмээв.

МҮЭХ-ноос 

  • иргэд, хөдөлмөрчдийн цалин хөлс, бодит орлогыг 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэх
  • бага, дунд орлоготой иргэдийн орлогын албан татварыг хөнгөлөх
  • амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой иргэдийг татвараас шууд чөлөөлөх,
  • инфляцыг тогтворжуулах, үнийн өсөлтийг хязгаарлах хяналтыг бий болгох
  • ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүг бууруулах
  • эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шинэчлэлт хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг шаардлагыг тавьж байгаа юм.
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг