2025 оны 4-р сарын 29-ний өдөр Премиум Нэксус ХК нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа амжилттай зохион байгууллаа. Хурал Шангри-Ла төвийн Өргөө кино театрт 11:00-13:00 цагийн хооронд онлайн болон биечлэн оролцох холимог форматаар явагдлаа.
Хурлын үндсэн агуулга:
1. 2024 оны санхүү, үйл ажиллагааны тайлан:
Компанийн 2024 оны санхүүгийн үр дүн, онцлох үйл явдлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн. Мөн 2025 оны эхний улирлын санхүү, үйл ажиллагааны гүйцэтгэлийг танилцуулж, хувьцаа эзэмшигчдийн асуултад хариулт өгөв.
2. Ногдол ашиг хуваарилахгүй тухай шийдвэр:
Компани 2024 онд анх удаа ашигт ажиллагаанд хүрсэн хэдий ч Компанийн тухай хуулийн 47.1.2-т заасан эрхзүйн нөхцөл хангагдаагүй тул ногдол ашиг хуваарилахгүй гэсэн шийдвэр гарган, хувьцаа эзэмшигчидтэй хэлэлцэв.
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) гишүүдийг хугацаанаас нь өмнө чөлөөлж, Ч. Мөнхчимэгийг ТУЗ-ийн ердийн гишүүнээр шинээр томилсон тухай тогтоолыг танилцууллаа. Мөн ТУЗ-ийн гишүүдийг дахин томилох асуудлаар санал хураалт явуулж, дахин томилох шийдвэр гарлаа.