Хөлбөмбөгчид Ц.Анандбазарыг эсэргүүцэж маргаашаас буюу тавдугаар сарын 1-нээс суулт зарлана

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 30
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Хөлбөмбөгийн Тоглогчдын Холбоо (MFPA) болон "Очир" лигийн зөвлөлөөс хамтарсан Ажлын хэсгээс Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны тэргүүнээр сонгогдсон Ц.Анандбазарыг эсэргүүцэж, тавдугаар сарын 1-нээс эхэлж холбооны гадаа суулт зарлахаар төлөвлөжээ.

Суулт өглөөний 09:00 цагаас эхэлнэ гэж Ажлын хэсгийн зүгээс мэдэгдсэн юм.

"Очир" лигийн зөвлөлөөс ээлжит бус их хурлын сонгуультай холбоотойгоор гурван шаардлага тавьж, лигийн тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Тэд Ц.Анандбазарыг огцруулах, дүрмийн шинэчлэл хийж, ээлжит бус их хурлыг дахин хуралдуулах шаардлага тавьсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
54
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг