Импортын гурилын татварыг сэргээхээ азнаж, бүс нутагт квот тогтоодог зохицуулалттай болох санал гаргав

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 4 сарын 30
IKON.MN
Зураг зураг

УИХ-ын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийг хүчингүй болгосноор импортын гурилыг гаалийн албан татвараас чөлөөлж байсныг болиулах юм. 

Төсөлтэй холбогдуулан З.Мэндсайхан, Б.Бейсен, Т.Аубакир, Ц.Идэрбат, Ж.Батжаргал, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, Х.Ганхуяг нарын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд нийслэл дэх гурилын үйлдвэрүүдэд килограмм гурил 1,500-1,800 төгрөгийн үнэтэй байгаа ч хэдий ч 1,700 км тээвэрлэн баруун бүсэд очиход үнэ нь нэг дахин нэмэгддэг. Баруун бүсийн иргэд жилдээ 15 мянган тонн гурил хэрэглэдэг. Иймд 600 км буюу хилийн цаанаас үнэ хямд гурилыг тээвэрлэн хэрэглэх боломжийг олгож, хуулийг хүчингүй болгохоо урьтал болголгүй Засгийн газар тодорхой бүс нутагт квот тогтоодог, зохицуулалт хийдэг болох шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Хүнсний тухай хуулиар гол асуудлыг зохицуулж байсан. Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд ахлан, стратегийн гол нэрийн хүнсний үнэ, тогтвортой байдал, нийлүүлэлт дээр түргэн шуурхай арга хэмжээ авдаг байсан. Харин улаанбуудайн тухайд гаалийн албан татварт өөрчлөлт оруулсан тул өмнө нь хийж байсан зохицуулалт зогссон. Иймд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл батлагдвал Засгийн газраас холбогдох зохицуулалтаа үргэлжлүүлэн хийнэ хэмээн хариулсан.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Irgen irgen [202.55.188.87] 2025/5/1
Gadaad gurilaa awch bmar yuma dotooddo guriliin une tengert garsan unetei bhar ymar hereg bna tamine dotooddiin uildwer shal hudalaa unetei shde tamine
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.23] 2025/5/1
Та нар Евразийн эдийн засгийн холбоонд элсээчээ. Монголд үйлдвэрлэв гэж бичээд, Хятадаас оруулж ирдэг. Эхнээсээ өндөг хятадынх болох нь тодорхой болоод байна. Тэгээд бүтээгдэхүүнээ, европын орнуудаас 2-3 дахин өндөр үнээр зардаг.
2 | 3 Хариулах
ТӨМӨР [103.57.95.157] 2025/4/30
ИМПОРТЫН ГУРИЛ МАШ ИХ ХЭРЭГТЭЙ.ХЭРЭВ ГААЛИЙН ТАТВАРТАЙ БОЛГОВОЛ ДОТООДЫН ТҮРГЭН БАЯЖИХ ГЭСЭН МАХАН ТОЛГОЙНУУД ГУРИЛЫН ҮНИЙГ ХӨӨРӨГДӨЖ 6000 .7000 БОЛГОН ӨСГӨНӨ ШҮҮ Ж ЭНХБАЯР ХУДЛАА ХУЦАЖ ӨӨРӨӨ БАЯЖИХ ГЭСЭН ХОРТ БОДЛОГО ЯВААД БАЙНА ИЙМ НОВШНУУДЫГ БУУДАЖ АЛАХ Ч БАГАДНА.
3 | 2 Хариулах
Зочин [103.212.118.79] 2025/4/30
Zail zail
0 | 0 Хариулах
Зочин [203.91.116.147] 2025/4/30
Baasnuud
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.224] 2025/4/30
зохицуулалт хийх мөнгө хаанаас гардаг вэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.27] 2025/4/30
Оросын тагнуулууд л ийм санал гаргана!!!
2 | 3 Хариулах
Зочин [202.126.88.217] 2025/4/30
1600 төг гурил хаана бнаа. Хотод 1р гурил 1кг нь 2500 төг бна. Тэгээд ч нэг дахин гэдэг чинь 1ээр үржүүлнэ гэсэн үг шдээ 2500*1=2500 л гарна. Бага ангийн тоо шдээ. 2дахин гэж ярьж бичнэ сэтгүүлчээ
7 | 0 Хариулах
Зочин [202.126.88.217] 2025/4/30
1600 төг гурил хаана бна. 2р гурил хотод 2 кг нь 2500 бгаа шдээ. Тэгээд нэг дахин гэдэг чинь 1ээр үржүүлнэ л гэсэн үг шдээ бага ангийн тоо ккк 2500*1=2500 гэсэн үг 2 дахин гэж ярьж бичнэ сэтгүүлчээ
3 | 0 Хариулах