"Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталсныг Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдлээ.
Энэ нь энгийнээр бол Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гийн журам шинэчлэгдсэн гэсэн үг юм.
Хийгдсэн өөрчлөлтийн талаар сайд П.Наранбаяр "БЗС-гаас өмнө нь дэлхийн шилдэг их, дээд сургуульд элсэн суралцахад бакалаврын бүтэн хугацаанд зээл олгож байсныг 2+2 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон. Дотоодын их, дээд сургуульдаа хоёр жил суралцаад, дараагийн хоёр жилд нь гадаадын шилдэг их, дээд сургуульд суралцах тохиолдолд олгоно.
Энэ нь
Малчны тухай хуульд зааснаар 10-аас дээш жил малчнаар ажилласан хүний нэг хүүхдийг хөдөө аж ахуй, бэлчээрийн чиглэлээр төрийн өмчийн их, дээд сургуульд суралцахад 2025 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн БЗС-гаас зээл олгоно.
Гадаадад суралцаж байгаа хүмүүсийн зээлээ 20 хүртэлх жилийн хугацаанд эргэн төлөх, гадаадад гурав хүртэлх жил ажиллаад эх орондоо буцаж ирэх боломжтой байхаар уян хатан зохицуулалтуудыг хийлээ" хэмээв.
Түүнчлэн сонгон шалгаруулалтыг явуулахдаа хүнээс үл хамаарах буюу материалаа үнэн зөв, бүрэн бүрдүүлсэн бол автоматаар дүн гаргах боломжтой болгох юм байна. Ингэснээр олон өрхөд боломжийг нээж байгааг сайд П.Наранбаяр онцлов. Учир нь өмнө нь нэг айлаас хоёр хүүхэд сурахыг хязгаарладаг байсан бол журам шинэчлэгдсэнээр тэнцсэн л бол хэдэн ч хүүхэд нь сурч болохоор болжээ.
Өнөөдрийн байдлаар БЗС-гаас зээл авч суралцсан, зээл төлөх үүрэг хүлээсэн 14,000 хүн байна. Үүний 1,200 нь гадаадад суралцжээ. Нийтдээ 300 орчим тэрбум төгрөгөөр төр санхүүжүүлснээс 204 тэрбум төгрөг нь гадаадад суралцсан хүмүүсийн сургалтын төлбөрийг санхүүжүүлэхэд зориулагджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
|