Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах байдлаар танилцууллаа.
Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх гурван тогтоолыг Булган аймагт болсон бүсийн зөвлөгөөн, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэснийг албажуулж байгааг тэрбээр хэлэв.
Үргэлжлүүлэн "Хойд бүсийн зөвлөлийн түвшинд таван салбар хуралдаан зохион байгуулж нийт 190 гаруй санал, зөвлөмжийг иргэдийн зүгээс гаргасан.
Энэ хүрээнд
Эдгээр тогтоолын төслүүдэд холбогдох яамдын саналыг тусгаад албажуулж байна.
Түүнчлэн Булган аймгийн Дашинчилэн, Өлзийт, Хайрхан, Рашаант, Мөрөн чиглэлийн авто замын ажлыг эрчимжүүлээд
Мөн "Дөрвөн улирлын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч, ААН-үүдэд зургаан жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ирэх долоо хоногт дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх тогтоолоор энэ асуудлыг албажуулахаар шийдвэрлэсэн.
Булган аймгийн хөгжимт бүжгийн театр, Хөвсгөл аймгийн хөгжимт Драмын театрын барилга барих төсөл арга хэмжээг ирэх оны төсөвт суулгаж, бэлтгэл ажлыг хангуулахаар шийдвэрлэсэн.
Хойд бүсэд хамаарах орон нутгийн хөгжлийн зургаан төвийн инженерийн дэд бүтцийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн орчин болон холбогдох Засгийн газрын шийдвэрүүдийг гаргаж явна.
Энэ хүрээнд хувийн хэвшил орон нутгийн хөгжлийн зургаан инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр нээлттэй байдлаар хамтарч ажиллана.
Хойд бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборыг Эрдэнэт хотод ШУТИС-ийн дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн хойд бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан Орхон, Хөвсгөл, Булган аймгийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг
Бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон хөгжүүлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэрийн харьяа "Эрдэнэт медикал" төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийг Эрүүл Мэндийн Яамны харьяанд шилжүүлж, Хойд бүсийн эрүүл мэндийн салбарын гол эмнэлэг болгон хөгжүүлэх ажлыг шийднэ гэдгийг тухайн үед Засгийн газрын тогтоолоор албажуулсан.
Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг албажуулснаар хойд бүс "Эрдэнэт медикал" гэсэн төрөлжсөн эмнэлэгтэй болох нөхцөл бүрдэж байна" гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ярилаа.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|