Маргааш төв талбайд "Хуульчийн Про боно" өдөрлөг зохион байгуулагдана

Б.Манлай
2025 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг "Хуульчийн про боно өдөр" болгон зарлаж, 2019 оноос хойш нийслэл болон 21 аймагт улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.

Энэ жилийн "Хуульчийн Про боно-2025" өдөрлөгийг маргааш/2025.05.01/ Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд зохион байгуулна.

Өдөрлөгт:

  • Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Шүүхийн Ерөнхий зөвлөл
  • Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх
  • Улсын Ерөнхий прокурорын газар
  • Хүний Эрхийн Үндэсний комисс
  • Цагдаагийн Ерөнхий газар
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
  • Улсын бүртгэлийн ерөнхий газар
  • Нийгмийн даатгалын ерөнхий газар
  • Санхүүгийн зохицуулах хороо
  • Гадаадын иргэн, харьяатын газар
  • Архивын ерөнхий газар
  • Хууль зүйн туслалцааны төв
  • Хууль зүйн үндэсний хүрээлэн
  • Монголын Өмгөөлөгчдийн холбоо
  • Монголын Нотариатчидын танхим
  • Өмгөөллийн "Легал гайд" ХХН
  • "Сноухилл консалтанси" ХХН
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Клиник сургалтын төв
  • "Анбаунд Монгол" ТББ
  • Монголын Барилгын Үндэсний Ассоциаци зэрэг төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллага оролцож иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.

Мөн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний долоог төв (Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок, Мишээл, Дүнжингарав, Хорооллын Емарт, Баянхошуу, Драгон, Сэлбэ), дүүргийн алслагдсан 10 хороо буюу Сонгинохайрхан дүүргийн 21, 32, 19, 33, Баянзүрх дүүргийн 9, 11, 13, 20, 21, 35 дугаар хороонд болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн гадна талбайд өмгөөллийн хуулийн этгээдүүд болон өмгөөлөгчид хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгч ажиллах юм.

Иргэд өдөрлөгт хүрэлцэн ирж өөрт хэрэгцээтэй мэдээллийг авахыг урьж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.113.85] 2025/4/30
хуульчийн порно гэж хараад цочлоо шдээ. Зүгээр аятайхан монгол үг олдоогүй юм байх даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.80] 2025/4/30
Олон юм чалчилгүй зүгээр үнэгүй зөвлөгөө аваач дээ
0 | 0 Хариулах
Сүрэн [122.201.31.84] 2025/4/30
Порно гэж уншигдаад байнаа
0 | 0 Хариулах
Зочин [172.59.189.238] 2025/4/30
Por no udirlug?!
0 | 1 Хариулах
irgen [66.181.181.131] 2025/4/30
bolichihoo hu ajilgu heden yumiig ajiltai haragduulah gd ydtsiin sda
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.176] 2025/4/30
Про боно нүдний буланд хэцүү нэртээр уншигдав.
1 | 1 Хариулах
Зочин [103.212.119.200] 2025/4/30
Нөгөө алдарт нянба асарт уу хаха.
0 | 0 Хариулах