ХасБанк ХК 2024 оны 2-р хагас жилийн ногдол ашиг болох ₮28.4 тэрбумыг хувьцаа эзэмшигчдийн ҮЦТХТ дэх дансанд байршууллаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 4 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр буюу 2025 оны 4-р сарын 29-ний өдөр 96.01%-ийн хүчин төгөлдөр ирцтэйгээр амжилттай боллоо. Хурлаар 2024 оны 2-р хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 27.0 төгрөг буюу нийт 28.4 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийг зөвшөөрөн баталлаа.

Ингэснээр Монголбанкнаас олгосон зөвшөөрлийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн  дансанд байршууллаа. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ажлын 3 хоногт багтаан хувьцаа эзэмшигч таны нэрийн дандсанд ногдол ашгийг байршуулах болно.

Ийнхүү ХасБанк 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 18.9 тэрбум төгрөг, жилийн эцсийн цэвэр ашгаас 28.4 тэрбум төгрөг буюу 2024 оны үр дүнгээс нийлбэр дүнгээр 47.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгож байна.

Хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны брокер дилерийн компанид хандан ногдол ашгийн талаарх мэдээллийг аваарай.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.