Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны 17:56 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богд уулын оройд гал түймэр гарч байна гэсэн дуудлага холбогдох байгууллагад бүртгэгджээ. Онцгой байдлын албанаас 23:10 цагийн орчимд түймрийг цурамд оруулж, голомтыг унтраахаар ажиллаж байгаа тухай мэдээлсэн.
Өнөө өглөөний /2025.4.29/ байдлаар цурамд оруулсан түймрийг бүрэн унтраах ажил үргэлжилж байгаа аж. Түймрийн голомтод онцгой байдлын байгууллага, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газрын нийт 134 хүн, 30 автомашинтайгаар ажиллажээ.
Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн гэдэг тооцоолол гарсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!