"Шинэ Мөрөн" худалдааны төвийн түрээслэгчдэд Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангаас ₮5.2 тэрбумыг зээлийн зориулалтаар олгохоор болжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 4 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Энэ сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төв дэх “Шинэ Мөрөн” худалдааны төвд гал гарсан. Галын улмаас 260 гаруй түрээслэгч эд материалаар хохироод буй. 

Тэгвэл тус худалдааны төвийн түрээслэгчдийн хохирол болох 5.2 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээлийн журмаар олгохоор болжээ. 

Уг шийдвэрийг өнөөдөр Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр гаргасан байна. 

Ташрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр Булган аймагт болсон. Хойд бүсэд Орхон, Булган, Хөвсгөл аймгууд багтаж буй юм. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
100
Зураг
БУРУУ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
63 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг