Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ₮325.6 саяын хохирол учруулсан албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын байгууллагаас энэ сарын 21-25-ныг хүртэлх хугацаанд 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал:

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 91
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 63
  • Өмчлөх эрхийн эсрэг 58
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13
  • Хүний амьд явах эрхийн эсрэг найм
  • Авлигын найм
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг зургаа
  • Эдийн засгийн эсрэг гэмт хэрэг тав
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хоёр хэрэг байна.  

Шүүхэд шилжүүлсэн хэргүүд: 

Нийслэлийн прокурорын газраас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвийн ажилтан Д.Б нар нь байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж, өөртөө давуу байдал бий болгох үүднээс худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдалгүй гэрчилгээ гаргуулан авч, бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нийтийн албан тушаалтан Л.Ц нар нь бусадтай үгсэн хуйвалдаж, халамжийн сан болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ахмад настнуудыг хөнгөлөлттэй үнээр амраах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ортопедийн болон тусгай хэрэгсэл нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөрийн насны залуусыг мэргэжлийн сургалтад хамруулах нэрийдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст нийт 325.6 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл 1,2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
“А” ХХК-ийн удирдах албан тушаалтан Д.А нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй компаниас 1 тэрбум 7 сая төгрөгийн үнийн дүнтэй эд хөрөнгө бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 100,7 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
Цахим орчинд мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор покер нэршилтэй үр дүнг нь урьдчилан мэдэх боломжгүй аз туршиж тоглодог цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж 246.6 сая төгрөгийн ашиг олсон М.О нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
Бусдын биеийг үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгт оруулж, ашиг олох зорилгоор хуурч, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн Ө.М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1, 2.2, 3.1 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлснийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАХА
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.130] 2025/4/29
Ёстой хүүрнүүд юмаа
0 | 0 Хариулах
Гантулга [103.140.11.171] 2025/4/29
ЧД-ийн 19- р хороо Халамжийн ажилтанд 4 сарын 3-ны өдөр халамжийн асаргаа сунгуулаад өгч байхад, 4 сарын 24-нд оруулна гэж утсаар холбогдсон... Андуурчихажээ, 4сарын 15-нд мөнгийг хороо сүлжээ байхгүй гээд 4 сарын 24-нд оруулна ч гэх шиг юм ярьсан, саяхан 4 сарын 26-ны өдөр халамжийн иргэдтэй уулзах уулзалтанд хорооноос дуудаад л очсон, дараа нь халамж дээрээ өнөө залуу нь сууж байсан, 5 сарын 15-нд угаасаа л орно гээд сууж байх юм... Шалгуулах хүсэлтэй байна... ЧД 19, 24-р хорооны ЗД, ХХҮХ ЕР НЬ БҮГДЭЭРЭЭ ШАХУУ ХАМААТАН САДАН БОЛЧИХСОН ЮМ БИШ, МИШ ҮҮ ДЭЭ? ДҮҮРЭГТ НЬ Ч НИЙСЛЭЛД НЬ Ч, УИХ-д ч нь байна. Зорилтот иргэдэдээ хүрэхгүй дулаалгын аян, нтр гээд дурдах зүйлс ч олон бий
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.28] 2025/4/28
МАН төрийн албаны дундаас дээш албан тушаалтан бүхэн хулгайч
6 | 0 Хариулах
Зочин [66.181.181.215] 2025/4/28
Амралт сувилалд амарсан гэж худлаа бичиг хийж нийлж мөнгө иддэг нөхөд ч зөндөө бий
3 | 0 Хариулах