Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах болон түр хаах цагийн хуваарийг гаалийн байгууллагаас мэдээллээ.
Тухайлбал ОХУ-тай хиллэдэг автозамын Цагааннуур, Ульхан, Боршоо, Арцсуурь, Тэс боомтууд тавдугаар сарын 1, 2, 3, 8, 9, 10-ны өдрүүдэд түр хаана. Мөн Ханх боомт тавдугаар сарын 1, 2, 8, 9-ны өдрүүдэд түр хаах юм байна.
БНХАУ-тай хиллэдэг автозамын Замын-Үүд, Хавирга, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу боомтууд тавдугаар сарын 1, 2, 3, 31-ний өдрүүдэд түр хаах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!