Төрийн өндөр хэмжээний айлчлалын үеэр нийслэлийн төв болон Налайх чиглэлийн замд түр зохицуулалт хийнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний ассамблейн дарга тэргүүтэй зочид манай улсад энэ сарын 26-30-ны өдөр төрийн айлчлал хийж байна.

Зочдын аюулгүй байдлыг хамгаалж Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Олимпын гудамж, Амарын гудамж, Гэндэнгийн гудамж, Цагдаагийн академийн гудамж болон Налайх чиглэлийн авто замын хөдөлгөөнд түр зохицуулалт хийх тул ачаалал үүсэж болзошгүй байна.

Иймд иргэд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөлөө.