"Ice Top" хамтлагийн гишүүн "Eyescool" буюу Б.Оргил-Эрдэнэ энэ сарын 6-ны өдрөөс хойш Малайз улсад сураггүй алга болоод байв.
Түүнийг эрэн хайхаар дүү нь дөрөвдүгээр сарын 14-нд Гадаад Харилцааны Яаманд хүсэлтээ гаргаснаар Тайланд дахь Элчин сайдын яамаар дамжуулан Малайзын цагдаа, эмнэлгийн байгууллагуудад мэдээллийг нь хүргүүлээд байлаа.
Харамсалтай нь Б.Оргил-Эрдэнэ нас барсан тухай өчигдөр дүү Б.Очир-Эрдэнэ нь олон нийтийн сүлжээн дэх хаягтаа мэдэгдэж, "Ах минь бурхны орондоо тайван нойрсоорой. Хайртай шүү" хэмээн бичжээ.
Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!