Гадаад харилцааны яаманд
09:20 цагт Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн шуудангийн марк болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.
Улсын төв гуравдугаар эмнэлэгт
10:00 цагт "Сувилахуйн тусламж үйлчилгээний оновчтой менежмент ба чанарын асуудал" сэдэвт чуулган зохион байгуулагдана.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11:00 цагт Улаанбаатар хотод 8-9 баллын хүчтэй газар хөдлөлтөд нийт барилгын 40 хүртэл хувь нь ноцтой эвдрэх болон нуралтад өртөх тухай “Нэгэн дээвэр доор 2” төслийн зохицуулагч А.Ариунболд, Улаанбаатар хотын Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн багийн зөвлөх Фүкишима Сэиичиро, ОБЕГ-ын Газар хөдлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Дашцэрэн нар мэдээлнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Монголын худалдаачдын холбооноос ТҮЦ-ээ эвдүүлсэн иргэдтэй хамтран мэдээлэл хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|