М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна

Б.Манлай
2025 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр “Ивээлт Цамхаг констракшн’’ ХХК-ийг 2021 онд батламжилсан. Гэвч тухайн компанийн буруутай үйл ажиллагаанаас болж уг төсөл хэрэгжихгүй бүрэн зогсож, газраа чөлөөлсөн 16 айл өнгөрсөн жилүүдэд хохирсон байна.

Уг асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг даргын 2024 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн А/778 дугаар захирамжаар тухайн компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж 2025 оны есдүгээр сарын 18-ны өдрийн А/1092 дугаар захирамжаар тухайн байршлын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр гэрээ байгуулах эрх олгож ажиллахыг нийслэлийн Орон сууцны корпорацад  даалгасан юм.

Тус корпорацаас 2024 оны арваннэгдүгээр сард хохирсон иргэдийг түр суурьшуулах орон сууцаар хангасан байна.

Албаны хүмүүс уг төсөлд хамрагдаж, хохирсон 16 иргэнийг өнөөдөр хүлээн авч уулзаж, цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, гарц гаргалгааг ярилцав.

Уулзалтын үеэр НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Тухайн газар чөлөөлсөн байршилд орон сууцны барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарлахад бэлэн байна.

Дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа санхүүгийн чадамжтай, хөрөнгө оруулагч  барилгын компани байх шаардлагыг тавина” гэв.

Харин иргэд тус байршлын газрыг дахин төлөвлөн, барилгын компанийн сонгон шалгаруулалтыг нийслэлийн Орон сууцны корпорацаас хийх болсонд баяртай байгаагаа илэрхийлээд, холбогдох материал болон мэдээллээр хангаж ажиллахаа хэлсэн юм.

“Ивээлт Цамхаг констракшн’’ ХХК тухайн төсөлд хамрагдсан иргэдтэй гэрээ байгуулахдаа орон сууцны барилга ашиглалтад орох хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрийг хариуцна гэсэн ч түрээсийн төлбөрөө хугацаа хэтрүүлэн өгөх, зарим тохиолдолд өгөхгүй байдгаас үүдэн иргэд түрээсийн орон сууцнаасаа хөөгдөх асуудлууд гарч байсан тул нийслэлийн Орон сууцны корпорацаас 2024 оны арваннэгдүгээр сард тухайн хохирсон иргэдийг түр суурьшуулах орон сууцаар хангасан НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг