Уншиж байна ...

"Өнгөрсөн жилийн аадар борооноор нурсан Бөмбөгөрийн үерийн даланг шөнийн цагаар засварлаж байгаа"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн жилийн үерээр эвдэрсэн даланг шөнийн цагаар засварлаж эхэлжээ.

Энэ тухай Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан "Өнгөрсөн жилийн зургаадугаар сард орсон аадар борооноор Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн. Манай байгууллагаас уг даланг засварлах ажлыг урд шөнө эхлүүллээ.

Тус үерийн далан Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулж Нэгдүгээр хорооллын цаагуур Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэгтэй байгууламж.

Даланд дотор 150-180 метрийн зузаантай лаг үүссэнийг цэвэрлэж байгаа юм.

Авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгана" гэж мэдээллээ.

Шөнийн цагаар ажиллахдаа авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгааг тодотгов.