Н.Учрал: Төгрөг нуурын ордыг зарсныг нотлох гурван хайрцаг баримт цугларч, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, зарим шийдвэрийг танилцууллаа. 

Өнөөдрийн хуралдаанаар: 

Тавантолгой ордын "Бор тээг"-ийн уурхайд “Эрдэнэс Тавантолгой” компани болон “Админерал” зэрэг түншлэлийн компани 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, баяжуулалтын гэрээ байгуулсныг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлэв. 



"Бор тээгийн уурхайн МТАС түншлэлийн гэрээг хүчингүй болгож шийдвэрлэлээ"

Энэ талаар тэрбээр "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах Ажлын хэсгийн ахлагчийн хувиар хэд хэдэн асуудлыг хөндье.

Сайн мэдээ гэвэл Тавантолгой ордын "Бор тээг"-ийн уурхайд зарим түншлэлийн компани 2021 онд хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, баяжуулалтын гэрээ байгуулсныг хүчингүй болгож байгаа.

УИХ-ын 2024 оны есдүгээр тогтоолоор Засгийн газарт даалгасныг ийнхүү бодитой ажил, шийдвэр болгож чадсанаа дуулгая.

ЗГХЭГ-ын даргын хувиар өнгөрсөн хугацаанд МТАС түншлэлтэй холбогдон байгуулсан гэрээг УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр хуульд нийцүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд тушаал гаргаад дээрх гэрээг хүчингүй болгох санал үндэслэлийг боловсруулах багийг өнгөрсөн хугацаанд ажиллуулсан.

Энэ баг эцсийн санал дүгнэлтээ танилцуулсан байгаа. Тэрхүү санал, дүгнэлтэд үндэслээд Засгийн газар шийдвэрээ гаргасан. Одоо Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж, МТАС түншлэлийн гэрээг хүчингүй болгоно" гэв. 

"Монголын баялгаар муур, хулгана шиг тоглосон ийм үйлдлүүд дахин давтагдвал Монголын хууль дуудах ёстой"

Үргэлжлүүлэн "Дараагийн асуудал бол Төгрөг нуурын орд. 

Сүүлийн үед намайг ганцхан Төгрөг нуурын ордтой л зууралдаад байна гэх янз бүрийн мэдээлэл гараад буй. 

Төрийн тэргүүн байсан хүн "Баялгийн эзэд монголчууд" гэж хоолойгоо сөөтөл ярьдаг атлаа "Нотолчихвол 100 хувь өгнө" гэж ард түмнээр тохуурхсан. Тийм учраас өнгөрсөн хугацаанд санхүүгийн алба болон хуулийн багууд ажилласны үндсэнд баримтуудыг цуглууллаа. 

Тэдгээр баримтыг нэгтгээд хууль хяналтын байгууллагад хүргүүлснийг мэдэж байгаа байх. 

Өнгөрсөн хугацаанд бидний цуглуулсан баримтууд дунд оффшороос оффшорт нуусан, орноос орон дамжуулсан буюу үндэстэн дамнасан хэлхээ холбоо бүхий схем үүсгэж, 250 сая ам.доллароор зарсныг нь нотолсон гурван хайрцаг баримтыг албан ёсны эх сурвалж, хууль санхүүгийн дүн шинжилгээтэй хамт хуулийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Хуулийн байгууллага хурдан хугацаанд ажиллаж, Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т хэрэг бүртгэл нээж ажиллаж эхэлсэн.

Харин өнөөдөр авсан мэдээллээр Улсын ерөнхий прокурорын шийдвэрээр АТГ, цагдаа, прокурорын хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажилдаа оржээ.

  • Мөнгө угаах,
  • татвараас зайлсхийх,
  • албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байгаа гэх хуулийн байгууллагын мэдээллийг авлаа.
Өнгөрсөн хугацаанд Монголын баялгаар муур, хулгана шиг тоглож байгаа ийм үйлдлүүд дахин давтагдвал Монголын хууль дуудах ёстой. Үүнд ямар нэгэн ялгаварлан гадуурхалт байх ёсгүй. Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжих ёстой.

30 гаруй ордын зөвхөн нэг ордод хийсэн санхүүгийн шинжилгээнээс асуудал илэрсэн. Төр авсан хойно өч төчнөөн гадаадын эзэд гарч ирж, хувьцаа мөнгөө нэхэж, олон улсын шүүхэд улсаараа дуудагдвал яах вэ гэдгийг бодох ёстой.

Орон сууцаар жишээ болгож ярихад анхны эзэн огт зөвшөөрөөгүй байхад зарсан. Тэрийг бүх шатны шүүх нь баталчихсан. Гэрчилгээ нь олдохгүй, гадна, дотнын банк, ломбардад тавьсан, асар өндөр үнээр зарсан атлаа мөнгө нь алга болсон. Эцэст нь ямар ч үнэгүй болоод Монголд буцаагаад оруулаад ирсэн.

Ийм хэл амтай, ийм учир битүүлэг орон байрыг ямар ч хүн нүдээ аниад авахгүй шүү дээ. Тэр байтугай машин тэрэг авахад хүртэл яаж эдэлж хэрэглэснийг шалгаад тогтоодогтой яг адилхан.

Тиймээс дээрх асуудалд санхүү болон хуулийн хяналт шинжилгээ хийж асуудлыг ухаалаг шийдэх ёстой" гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ярилаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
46
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Enhee [66.181.161.156] 2025/4/24
Энэ байдлыг шийдвэр дахин гаргахгүй болгох хэрэгтэй харөнгмйг улсын орлого болгий хужааг монгол хөөж гаргая бүх эрэлзий хурлийз ёрөнхийлөгч зарлага гаргая монгол хужаагаар дүүрлээ
1 | 0 Хариулах
ТӨМӨР [66.181.189.110] 2025/4/24
ХООЛ ӨГСӨН ГАРЫГ НОХОЙ ХЭЗЭЭ Ч ХАЗДАГГҮЙ ГЭДЭГСЭН 160-САЯЫГ ХАНДИВ НЭРЭЭР ХАХУУЛЬД АВСАН УЧРАЛ ПИЗДА МСS-Н УХАА ХУДГЫГ ШИЙДЭЖ ЧАДАХ УУ.СҮ.БАТБОЛДЫН ИДСЭН ГЭГДДЭГ БОРОО ГОУЛДЫГ ШАЛГААЧ.ТЭР БОР ТЭЭГИЙН ЭЗНИЙГ ИЛРҮҮЛ.БАНК ТОНОСОН ТОНУУЛЧ У.ХҮРЭЛСҮХ.160 САЯ-Г ХАНДИВ НЭРЭЭР ХАХУУЛЬД АВДАГ УЧРАЛ НАР ШУДАРГА ДҮР ЭСГЭСЭН ХОГ ШААРУУД ТӨРИЙН БӨӨСНҮҮД ТҮМНИЙ ДАЙСНУУД
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.40] 2025/4/23
Бор тээг нүүрсний хулгайн 2 анги
0 | 0 Хариулах
зочин [202.9.40.43] 2025/4/23
женко ч " италийн мафийн " дүрд тоглох гээд чадахгүй юм даа. энэ чимнь төвдөөс арай дээр монгол шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.89] 2025/4/23
Зөв. Бусад ордуудыг ч гэсэн шалгах хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.56] 2025/4/23
Энэ угаасаа стратeгийн орд байсан газар юмуу, зарж болохгүй хуулийн үндэслэл нь юу юм болдоо
0 | 0 Хариулах
Э [202.126.88.195] 2025/4/23
Миний чиний, манайх танайх гэлтгүй төрийн, баялгийн бүх хулгайч луувирчидийг бүгдийг шалгаж хариуцлага тооцох ёстой!!!
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.89] 2025/4/23
ЗӨНДӨӨ ХЭРЭГ НЭЭЛЭЭ Л ГЭДЭГ АВЧ БАЙГАА ШИЙТГЭЛ БАЙХГҮЙ
3 | 0 Хариулах
Иргэн [45.117.34.122] 2025/4/23
Эрдэнэс таван толгойн эзэмшлийн орд дотор УИХ дарга Амарбаясгалангийн харьяаны компани хятадуудтай нийлсэн олборлолт хийж байна гээд барин тавин баримтаар гараад байсан, тэгээд таг болсон. Энэ асуудал юм болсныг хариулж өгнө үү
3 | 0 Хариулах
зочин [66.181.161.49] 2025/4/23
Учрал сайд албан тушаалаар хүлээлгэн өгөөд "Төгрөг нуур" ХХК-ны асуудлыг шийдэх ЗГ-ын БЭТ болмоор юм байна. Энэ байдлаараа бол ард иргэдийн хувьцаа авах хэмжээ огт нэмэгдэхгүй Баттулга гэж нэг ард түмний дайсантай болоод л 2028 он хүргэх нь. "Ухаа худаг"-ийн асуудал бүр ч яригдахгүй нь тодорхой боллоо. Сонгуульд авсан мөнгөнийхөө компанид үхэн хатан зүтгэдэг Монгол төрийн сайд гэж юу байхав.
5 | 1 Хариулах
Хэрүүлч өвгөн [103.212.163.196] 2025/4/23
Баттулга бол дайсан биш, харин МАНАН дайсан болоод удах шиг. МАНАН-гийн дээрэмчдийг баривчлах нь чухал. 9000 гэмт хэрэгтэн хүний дотор л ихэнхи нь МАН-ынхан байна.
0 | 3 Хариулах
Зочин [103.212.119.76] 2025/4/23
Учралаа! Ухаа худаг, бороо Гоулд, цагаан суврагын материалыг бас цуглуулж хэрэг нээж хууль хяналтынхандаа өгөөрэй!
4 | 1 Хариулах
Зочин [202.126.88.81] 2025/4/23
Н.УЧРАЛ: УХАА ХУДГИЙГ ЗАРСНЫГ НОТЛОХ 100 ХАЙРЦАГ БАРИМТ ЦУГЛАРЧ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД БАС ШИЛЖҮҮЛСЭН
1 | 1 Хариулах
Зочин [139.5.218.170] 2025/4/23
Нотлох баримт мөн эсэхийг шүүх л тогтоох байхдаа динэг тимон
3 | 2 Хариулах
Зочин [202.55.188.107] 2025/4/23
Монголын эрдэнэсийн санд байсан 4,4 тн алтыг хулгайсан П.Очирбат , Н.Жаргалсайхан , Да.Ганболд , Н.Золжаргал нартай холбогдох " алт диллерийн хэрэг "-ийг эхлээд шалга. Тэр чинь Баттулгатай огт хамаагүй.
3 | 10 Хариулах
Зочин [88.99.191.43] 2025/4/23
Жинхэнэ эзэн нь женко оросуудтай хамтраад шаачихсан юм шүү.
10 | 2 Хариулах
Зочин [202.126.88.81] 2025/4/23
🖕
1 | 2 Хариулах
Өмөөрөөд үхлээ [161.81.17.8] 2025/4/24
Тэр хулгай хийсэн юм чинь Баттулга болно гэж байгаа юмуу? Яасан чи бас овоо том хусам хүртжээ дээ муу угаадасны хүүдий... Чам шиг лаларууд үхэж байж нэг юм цэвэрших байхдаа. Бүх хулгайчуудаа шалга баривчил
0 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрiэн [66.181.161.94] 2025/4/23
Хахаха бүгд адилхан л хулгайчид шдээ ! Илэрсэн нь женко болохоос биш ! Энэ сда ч хулгайч сонгино хайрхан дүүргийн хэдэн улны архичидад архи өгч сонгогдчоод монгол ардын улаан коммунист намынхан тэр чигтээ хулгайч шдээ
3 | 0 Хариулах
Ганбаа [202.9.40.69] 2025/4/23
Мсиэс ийн нохой
4 | 2 Хариулах
Зочин [124.158.108.246] 2025/4/23
УРАН УХАХ ГЭЖ БАЙГАА АСУУДАЛД АРМИ ЗҮГЭЭР ХАРААД СУУХГҮЙ ШҮҮ.
2 | 10 Хариулах
Зочин [188.245.243.54] 2025/4/23
ороz троллууд Монголын тусгаар тогтнолд заналхийлвэл хохино шүү айн женкотой чинь хамт ороz элчин давуулаад шиднэ шүү.
7 | 1 Хариулах
Өмөөрөөд үхлээ [161.81.17.8] 2025/4/24
ТРОЛЛУУД өөрсдийгөө АРМИ энтр гэцэн овоо цаджээ янз нь муусайн ялвдагнууд
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.173] 2025/4/23
Бор -Тээгийн уурхай нөгөө ИХ-ын дарга АМАРБАЯСГАЛАНтай ямар холбоотой гэсэн бэ?
2 | 0 Хариулах
Зочин [45.84.107.55] 2025/4/23
zov jenkod yaliig ni uuruul
10 | 1 Хариулах
Зочин [157.90.29.66] 2025/4/23
Наад төгрөг нуурийн орд чинь дөнгөж ганц л хулгай цаана нь төрийн сангуудаас хулайлсан их наядаар хэмжигдэх асар том хулгай бий, төмөр замын хулгай, аж үйлдвэрийн паркын хулгай, хүүхдийн фондын хулгай, хамгийн том нүгэл нь бол гадаадын улсын агент болж Монголыг хорлосн явдал юм. Цаазын ялтай урвагч шүү.
12 | 0 Хариулах
Зочин [103.57.92.95] 2025/4/23
Одоо ингээд нэгмөсөн хийгээч энэ женок гөллгийг. Бүх монголчуудын амьдралын 15 жил үгүй хийчихлээ, одоо яг ямар өртэй юм бэ энэ пяздаад?
19 | 3 Хариулах
Малуудад [161.81.17.8] 2025/4/24
Хэлээд юухэв. Ямар өртэй болохоороо нэг амьтанаар ингэж дарлуулж суудаг юм. Нэг хуралдаан дээр өнгөрсөн зүйлийг ярихгүй гэж тохирсон биз дэ гээд хээв нэг тоглоом хийгээд сууж байх жишээний тэр өгрөн нарийн царигаас болоод Монголчууд боломжоо алдаж Жэнко цүдийсэн
0 | 0 Хариулах