Метро төслийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэх хоёрдугаар шатны тендерийг ирэх сарын 5-нд зарлана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод метро барих төслийн бүтээн байгуулалтын ажлын (EPC) гүйцэтгэгчийг шалгаруулах хоёрдугаар шатны тендерийн баримт бичгийг олон улсын ФИДИК-ийн "Саарал ном" гэрээний маягтыг ашиглан боловсруулахаар төлөвлөжээ.

Метро барих төслийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн эхний үе шат 2024 оны аравдугаар сарын 3-нд зарлагдсан бөгөөд энэ сарын 28-нд хаагдах юм. Дараагийн буюу хоёрдугаар шатны тендерийг тавдугаар сарын 5-нд зарлаж наймдугаар сарын сүүлээр шалгаруулан есдүгээр сард шалгарсан компанитай гэрээ байгуулахаар болсныг төслийн нэгжээс мэдээлэв.

Төслийн бүтээн байгуулалтын ажил 2029 онд дуусаж, зүгшрүүлэлтийг эхлүүлэх юм байна.

2024 оны хоёрдугаар сард төслийн ерөнхий зөвлөх (PMC)-ийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж, долдугаар сарын 5-нд хамтын ажиллагаагаа эхлүүлж ТЭЗҮ, концепц зураг төсөл болон EPC тендерийн баримт бичгийн суурь ажлуудыг гүйцэтгэжээ.

Метроны нэгдүгээр шугамыг Энхтайвны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, нэг депо бүхий 19.4 километр урт байхаар төлөвлөжээ. Үүнээс 19.1 километр 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө нь газрын түвшинд байрлах аж.

Түгжрэлийн оргил цагуудад 17,000 гаруй хүн тээвэрлэх хүчин чадалтай метро нь зургаан вагоноос бүрдэх 19 галт тэрэгтэй, галт тэрэг хоорондын зорчих хугацаа 270 секунд байна гэж тооцоолжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг