IC Tower: “EDGE Advanced” гэрчилгээ авсан Монголын анхны ногоон оффис, үйлчилгээний барилга, байгууламж боллоо

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 4 сарын 23
Сурталчилгаа

“Инвескор Проперти” ХХК-ийн хэрэгжүүлсэн Ай Си Тауэр барилга, байгууламж нь Олон улсын санхүүгийн корпорацын (IFC) ‘EDGE ADVANCED’ түвшний шаардлагад нийцсэнээр байгаль орчинд ээлтэй, тогтвортой менежментийг хэрэгжүүлэгч ногоон барилга, байгууламжаар шалгарлаа.

зураг
 

Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацаас дэлхийн 150 гаруй улсад нэвтрүүлээд буй EDGE (Excellence in Design for Greater Efficiencies) систем нь эрчим хүч, усны хэрэглээ болон ашигласан барилгын материал гэсэн үндсэн 3 үзүүлэлттэйгээр ногоон барилга, байгууламжийн үнэлгээний жишиг аргачлал бөгөөд тухайн улс орны норм, стандартад заасан үзүүлэлтээс 20 хувиас доошгүй үр ашигтай байх шаардлагыг тавьдаг.

Харин Ай Си Тауэр барилга, байгууламжийн хувьд барилгын материалын нүүрстөрөгчийн биет үзүүлэлт 29%-иар бага, эрчим хүчний хэмнэлт 41%, усны хэрэглээ 35%-иар хэмнэлтийн суурь үзүүлэлттэйгээр стандарт шаардлагаас давж “EDGE ADVANCED” үнэлгээний түвшнийг хангасан Монголын анхны оффис, үйлчилгээний ногоон барилга, байгууламж боллоо. EDGE APP

зураг
 

Түүнчлэн ногоон барилгын стандарт шаардлагад нийцэхүйц цонх ханын харьцаа, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын системийг нэвтрүүлсэн бөгөөд усны хэрэглээг хэмнэх орчин үеийн шийдэл бүхий автомат тоноглолыг суурилуулсан. Барилгын материалын шийдлийн хувьд 3 давхар шиллэгээ бүхий хөнгөн цагаан цонх, нүүрстөрөгчийн биет үзүүлэлтийг бага байлгахад нөлөөлдөг, барилгын урт хугацааны бат бөх байдлыг хангах, дулаан болон агаарын алдагдлыг багасгадаг бүрэн цутгамал бетон болон арматур хийцийг сонгосон нь агааржуулалт, халаалт хөргөлтийн системийн хэрэглээг бууруулж эргээд эрчим хүчний хэмнэлтийг бий болгожээ.

Төслийн хөгжүүлэгч бөгөөд хөрөнгийн менежер болох “Инвескор Проперти” ХХК нь тус салбарт 2017 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд менежмент хийж байгаа болон шинээр хөгжүүлж буй  төслүүддээ ногоон барилгын стандарт, шаардлагыг бүрэн хангасан барилга байгууламжийн шийдэл, тогтвортой менежментийг үе шаттайгаар нэвтрүүлэн хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Ногоон барилга, байгууламж болсноороо байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх чухал алхам болохоос гадна хэрэглээний зөв дадлыг төлөвшүүлж, эрүүл, аюулгүй орчин бий болгодог нь иргэдийн амьдралын чанарт шууд эергээр нөлөөлөх юм. Ногоон барилга нь зөвхөн байгаль орчны төдийгүй нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжиж, ногоон сэргэлтийн бодлогыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Түүнчлэн Ай Си Тауэр нь ногоон барилгын гэрчилгээ авсан нь тус барилгад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид болон шинэ талбай худалдан авахаар сонирхож буй харилцагчид банкуудын хөнгөлөлттэй ногоон зээлд хамрагдах боломжтой болсныг дуулгахад таатай байна.

#ICTower #АжиллаАмьдарБүтээ

Инвеспор Проперти

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.