Улаанбурхан өвчний 590 тохиолдол батлагдсанаас 471 нь эдгэрчээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 590-д хүрлээ. 

Үүнээс 471 нь эдгэрч, эмнэлэгт 111, гэрээр найман хүн эмчлүүлж байгаа юм. 

Өвчлөл дийлэнхдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд бүртгэгдэж байна. Тодруулбал батлагдсан тохиолдлын 54.9 хувь нь 10-19 насныхан байгаа юм. Иймд сурагчид амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгах зэргээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс зөвлөв. Мөн эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдээ улаанбурханы вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан эсэхийг нягтлах шаардлагатай юм.

Уг халдварт өвчин нь Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Төв, Хэнтий аймагт болон Улаанбаатарт хотод бүртгэгдээд байна.
зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг