Уншиж байна ...

Б.Жавхлан: Экспортын бүтээгдэхүүний өртгийг бодитой бууруулах чиглэлийг нүүрсний болон тээврийн компаниудад өгсөн

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаар экспортыг сэргээхтэй холбоотой гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. 

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт манай улсын гол түүхий эдийн экспортын хэмжээ нэмэгдсэн. Тухайлбал нийт 278 сая ам.долларын экспорт хийж, энэ оны хамгийн өндөр тоонд хүрсэн. Үүнд хувийн уурхайнуудаас хийгдсэн экспортын дүн эергээр нөлөөлсөн гэж болно. Нүүрсний хувьд 1.9 сая тонны экспорт хийгдсэн. Он гарснаас хойш Монгол Улсын валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. 

Өнөөдрийн хуралдаанаар экспорттой холбоотой үндсэн хоёр чиглэлд яаралтай арга хэмжээ авах тогтоол гаргасан. Нэгдүгээрт Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган, Бичигт боомт дээрх валютын нөөцөд дорвитой эерэг үр дүн үзүүлдэг экспортын бүтээгдэхүүний биет хэмжээг зөв эрэмбэлж, хугацаа алдахгүй гаргах чиглэлийг төрийн захиргааны байгууллагуудад өгсөн. 

Төрийн болон хувийн компани аль нь ч байсан гарч буй экспортын биет хэмжээнд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор өртгийг бууруулах арга хэмжээ авах чиглэл өглөө.

Тодруулбал экспортын бүтээгдэхүүний уурхайгаас ачуулах, төмөр замын өртгийг маш бодитой бууруулах арга хэмжээ авах чиглэлийг нүүрсний болон тээврийн компаниудад өгсөн. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар гарсан үр дүнг танилцуулна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/692778216536082