Урантай зэрэгцэн оршихоос өөр аргагүй орчин үеийн амьдрал

Редакцын бус нийтлэл
2025 оны 4 сарын 17
Редакцын бус нийтлэл
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан хэлмээр байна. Хүн төрөлхтний амьдралыг чанартай болгож, олон ололт, тэр дундаа эрүүл мэндийн салбарт томоохон дэвшлүүд авчрах боломжтой болсонд харин талархаж, ойлгож амьдрах үе юм.

Олон хүний эсэргүүцээд байгаа уран бидний өдөр тутмын амьдралд хэрхэн зэрэгцэн оршиж, ямар том асуудлуудыг шийдвэрлэхэд тусалж байгааг хамт харцгаая.

Хамгийн гол салбар бол эрүүл мэнд. Уранд суурилсан анагаах ухаан хөгжихөөс өмнө буюу 1900-аад оноос өмнө хорт хавдрыг эмчлэх боломжгүй байжээ. Харин ураны цацраг туяа эмчилгээний ачаар сүүлийн 50 жилд хорт хавдраас аврагдах хүний тоо хоёр дахин нэмэгдсэн байна.

Дэлхий дахинд дүрс оношилгоо буюу эхо, томограф, X-ray буюу рентген аппаратууд гээд оношилгооны 85 хувийг уранаас гарган авсан цацрагийн тусламжтайгаар хийж байгаа юм. Түүнчлэн эмнэлгийн багаж, хэрэгслийг ариутгаж, халдвараас сэргийлэхэд ураны эх үүсвэр чухал үүрэгтэй байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ураны технологи нэвтрэхээс өмнө тариаланчид химийн хортой бодисыг шавж усгалд ашигладаг байжээ. Харин уранаас гаралтай цацраг ашигласнаар пестицидийн хэрэгцээг бууруулсан байна. Гамма цацраг нь хоол хүнсэнд агуулагдах нян ба шимэгчдийг устгаж, хүнсний хордлогын эрсдэлийг бууруулж, эрүүл мэндэд нөлөөлөхгүйгээр, хоол тэжээлийн чанарт хамгийн бага нөлөөтэйгөөр хадгалах хугацааг уртасган, хүнсний хог хаягдлыг бууруулдаг ач холбогдолтойг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Codex Alimentarius зэрэг олон улсын байгууллагууд баталжээ. Тиймээс ч Хүнсний шинжлэх ухаан, технологийн хүрээлэн(IFST), Хүнс ба эмийн агентлаг энэхүү хэрэглээг зөвшөөрдөг бөгөөд дэлхийн 60 гаруй улс хүнсний бүтээгдэхүүнийг тогтоосон нөхцөлд цацраг хэрэглэхийг зөвшөөрдөг байна.

Дараагийн хэрэглээ манай улсаас хол ч олон хүнийг ундны усаар хангахад уран чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Саудын Араб, Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг олон орон далайн усыг давсгүйжүүлж, ундны усаар сая сая хүнээ хангахад цөмийн эрчим хүчээр давсгүйжүүлэх аргыг ашигладаг. Цөмийн эрчим хүчээр ажилладаг давсгүйжүүлэх үйлдвэрүүд ураны реактор ашиглан далайн усыг ундны ус болгон хувиргадаг ба эдийн засгийн хувьд энэ технологи нь үр ашигтай байдаг ажээ.

Хүн төрөлхтөн өдгөө өөр гараг дээр амьдрал байгаа эсэхийг судалж, улс болгон сансрын уудамд өөрийн судалгаа, шинжилгээ хийхийг эрмэлзэх болсон. Тэгвэл уран дээр суурилсан цөмийн эрчим хүч байгаагүй бол өдгөө сансар огторгуйг судлах ямар ч боломжгүй байх байжээ. Вояжер, НАСА-ийн Ангараг зэрэг сансрын төсөл олон жил огторгуйн уудамд амжилттай хэрэгжиж байгаагийн үндэс нь хязгаарлагдмал биш эрчим хүчний үүсгүүр буюу уран. Ирээдүйн цөмийн эрчим хүчээр ажилладаг пуужингууд Ангараг гараг руу аялах хугацааг хоёр дахин бууруулах боломжтой хэмээн тооцоолжээ.

Монголчуудын хамгийн сайн мэдэж байгаа нь эрчим хүчний хэрэглээ.

Нэг кг уранаар 1.5 сая кг нүүрстэй тэнцэх хэмжээний эрчим хүч гарган авах боломжтой. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд нь кВт.ц тутамд 800-1000 грамм CO₂ ялгаруулдаг бол цөмийн эрчим хүч хүлэмжийн хий үйлдвэрлэдэггүй, ногоон эрчим хүч гэдгээрээ өнөөдөр хамгийн чухал эх үүсвэрт тооцогдож байна. Өөрөөр хэлбэл, нэг кг уран 20,000 кг CO2 ялгарахаас сэргийлдэг байна.

Тийм ч учраас дэлхийн 31 улс цөмийн 410 рейктор ажиллуулж, дэлхийн эрчим хүчний 9%-ийг энэ эх үүсвэрээр бүрдүүлж байна.

АНУ цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг бөгөөд жилд 800 гаруй тераватт-цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, хэрэглээнийхээ 20 орчим хувийг хангадаг бол Франц улс 70 орчим хувийг цөмийн эрчим хүчнээс авдаг.

Цөмийн эрчим хүчний салбар хөгжиж, инновац нэвтэрч, хөрөнгө оруулалт ч нэмэгдэж байгаа нь эрэлт хэрэгцээнээс үүдэлтэй. Жижиг модуляр реакторууд (SMRs) нь богино хугацаанд байгуулах, цаашлаад өргөтгөх боломжтойгоор давуу талтай бол цөмийн хаягдлыг дахин ашиглаж, эрчим хүч үйлдвэрлэх технологи судлагдаж байна. Өнөөдрийн байдлаар ашигласан цөмийн түлшний 96 хувийг дахин боловсруулж холимог МОХ түлш үйлдвэрлэж чадаж байгаа билээ.

Тиймээс уран бол яах аргагүй хүн төрөлхтний хөгжлийг шат ахиулсан, томоохон нээлт мөн юм. Манайхан “Чырнобыл” киногоор л цөмийн эрчим хүчийг харж, ураныг төсөөлж, мэдэхгүй зүйлээсээ маш ихээр айж сандарч байгаа нь сүүлийн үед харагдаж байгаа.

Гэвч Монгол Улс цөмийн түлш үйлдвэрлэх гээгүй, цөмийн эрчим хүч ашиглах гээгүй. Зөвхөн байгалийн уран буюу шар нунтаг олборлохоор Франц улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад байгаа юм. Гэрээний хүрээнд байгалийн ураныг газар доор уусган олборлох аргаар буюу ил овоолго үүсгэхгүй битүү циклээр олборлоод шууд экспортолно. Аюултай хог хаягдал үүсэхгүй.

Монгол Улс ч өнөөдөр уранд суурилсан хөгжлийн үр шимийг хүртээд явж байгаа. Манай улсын эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт энэ дэвшлүүд ашиглагдаад явж байна.

Манай улсын хувьд эрүүл мэндийн салбарт хамгийн түлхүү ашиглагдаж байгааг Цөмийн энергийн комиссын Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал “Монголын Геологи, хайгуул 2025” геологийн салбарын чуулга уулзалтын үеэр танилцуулсан юм. Түүнчлэн бусад салбарт ч ашиглагдаж байгаагаас онцолбол газрын тосны үйлдвэрт ашиглах гэж байгаа шугам хоолойн гагнуур, засвар үйлчилгээ, мөн улсын хэмжээнд МИАТ, төмөр зам, инженерийн томоохон байгууламжуудын аюулгүй ажиллагаа, материалын эвдрэл гэмтэл согогийг цөмийн аргаар тодорхойлдог арга аргачлалуудыг ашиглаж байгааг тэрбээр дурдсан.

Дэлхий дахинд цөмийн хэрэглээ нь энхтайвны, хүн төрөлхтний сайн сайхны төлөө байдгийг М.Чадраабал онцлоод “Цөмийн энергийн комисс болон Засгийн газраас баталсан аюулгүй байдлыг хангахтай холбоотой дүрэм журам стандартыг мөрдөж ажилладаг. Өнөөдрийн байдлаар 20 гаруй стандарт, техникийн зохицуулалтыг Засгийн газар болон ЦЭК-оос батлаад байна” гэсэн юм.

Дээр дурдсанчлан уран нь маш өргөн хүрээнд нэвтэрсэн тул бидний мэдэхгүй олон хүн өдөр тутамдаа цацрагтай ажиллаж байна. Цөмийн энергийн комиссын судалгаагаар 2023 оны байдлаар 2080 хүн цацрагтай ажиллаж байна.

График. Цацрагтай ажиллаж байгаа хүний тоо

Уранд суурилсан шинжлэх ухааны үр дүнд шинэ материал гарган авах, хагас дамжуулагч, тэр ч байтугай хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхэд ашиглагдаж байна. Эрдэмтэд түүхэн олдвор, тийрэлтэт хөдөлгүүр, биологийн эдийг судлахад энэ түүхий эд ач тусаа өгч байгаа бол олон улсын сансрын станц ураны судалгаанд тулгуурлан цөмийн эрчим хүчээр ажилладаг цацрагийн хамгаалалтыг ашигладаг байна.

Та өнөөдөр ураныг эсэргүүцэж, цацрагаас айж байгаа ч онгоцонд суугаад нисэхэд, банана аваад идэхэд, кофе уухад ч цацраг авч байдаг. Хүмүүс жилд авч байгаа цацрагийн 85 хувийг байгалиас, эргэн тойрноосоо авдаг байна.

Харин жинхэнэ санаа зовох асуудал нь өнөөдөр бидний шатааж байгаа нүүрснээс ялгарах цацраг, эргэн тойрон замбараагүй хаягдаж байгаа цахилгаан барааны хаягдал гэх мэт билээ.

 

Ц.Тамир, нийтлэлч, медиа аналист

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
46
Зураг
ЗӨВ, ГОЁ
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
82 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.94.21] 2025/4/20
Урантай зэрэгцэн оршиход атомын цахилгаан станц монголд барих боломжгүй
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.45] 2025/4/20
Дараагийн асуудал… Монголд инженер байхгүй. ШУТИС төгсөөд 20 жил Француудын дор ажиллаж толгой нь тэдний дохиогоор цэнэглэгдсэн хэдэн залуус олборлоно гэж хөөрөөд байгаа. Юу хийж байгаагаа өөрсдөө ч бүрэн ойлгохгүй яваа. Тэдэнд учир нь өмнөх туршлага гэж байхгүй. Зөвхөн тэдэнд биш Монголчуудад туршлага байхгүй. Шинжлэх ухаан ярьж ном уншсан, тэгээд өөрсдийгөө эрдэмтэн доктор гэж ярих дуртай, нэр хүндээр сүнсээ худалдахаас сийхгүй хэдэн судлаачид. Цөм эдр гэж ярина. Гар нь цэвэр уншихаас өөр юм хийгээгүй эрдэмтэд шинжлэх ухаан мухар сүсиг 2-ийг харьцуулаад л. Ёстой маанагаараа дүүрсэн улсыг сэнхрүүлэх Француудад хөгжилтэй байгаа даа…
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.45] 2025/4/20
Уран олборлоод олсон мөнгө нь газрын гүнээ байтугай гадаргын унаган төрхөө ч нөхөн сэргээж хүрэхгүй. Францчууд өндөр ашиг олоод инээгээд гараад явна. Монголчууд урт хугацааны асуудалтай үлдэнэ. Тийм бага мөнгөний төлөө Монголчууд урантай ноцолдож байхаар уг нь бол мартчихсан нь ирээдүй хойчын ачааг нэмэхгүй байхсан.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.45] 2025/4/20
Нэг энгийн юм тайлбарлаад өгье. Энэ төсөл 1998 онд эхэлсэн. 2028 онд ашигланж эхэлнэ гэхээр 30 жил үжээ өнгөрч. Олборлолт 20-30 жил. Үндсэндээ хагас зуун түүнээс илүү хугацааг Францын төрийн өмчит компани зарцуулж. Харин 20-30 жил олборлоод олох мөнгө нь Монголчуудын хувьд нүүрсээ зараад 1-2 жилд олох мөнгө гэхээр энэ тийм их мөнгө биш. Ийм мөнгөний төлөө Францчууд хагас зуунаас илүү хугацааг зарцуулна гэвэл ямар ч тэнэг хүн үл итгэнэ. Юу хэлэх гээд байна гэвэл Монголчууд энэ олборлолтоос маш бага ашиг хүртэж түүнээсээ илүүг Байгаль орчиндоо алдана. Франц бол асар өндөр ашиг олно. Иймээс л хагас зуун зарцуулан зүтгэж байгаа. 30 жил газрын гүнээ тодорхой хэмжээгээр хордуулж, газрын гадарга томоохон талбай унаган төрхөө алдана. Тэгээд оронд нь юу хүртэнэ гээч, нүүрснээс 1-2 жилд олдог мөнгө л 30 жил цуглуулна. Энэ төсөл тэгээд ашигтай байна уу?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.150] 2025/4/18
Мухар сүсэг шинжлэх ухаан хоёр аль нь дээрээ юун дээр зэрэгцэж хөндлөнгөөс орших вэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.207] 2025/4/18
Өмхий франц түүний гар хөл " уран "-олборлохдоо хамгийн хортой аргыг ашиглаж байна , Монголыг огт , бүр огт бодоогүй зөвхөн франц , тиймээс л Монголчууд ЭСЭРГҮҮЦЭЖ байна , энэ аргаар олборлосон газар нутгаа америкчууд ч одоо болтол "цэвэршүүлж"-чадаагүй байна , цаана чинь
0 | 0 Хариулах
Зочин [66.7.82.128] 2025/4/17
Баярцогт 20000 хувьсагчаар бодоод хамгийн ашигтай хувилбараар Оюу толгойн гэрээг байгуулсантай адилхан шинжлэх ухаанд итгэ францын хөрөнгө оруулалт чухал гэж 20 жилд увуулан цувуулан хүртэх талхны үйрмэгний төлөө эхийгээ зарж нүдээ ухахаас буцахгүй чичирэн дайрч байна өнөөдөр дэлхий эдийн засаг ямар их инфляцтай байгаа билээ 20 жилийн дараа 5 тэрбум чинь дор хаяж 10 дахин үнэлгээгээ алдана дээр нь байгалд учруулсан хор хөнөөлийг 50 тэрбумаар зараад ч нөхөж баршгүй хохирол болно
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.242] 2025/4/17
Уран шинжлэх ухаанд ихээр ашигладаг асар их хэрэгтэй гэхдээ хор хөнөөл нь түүнээсээ хэдэн сая дахин их аюулгүйн ажиллагааны зардал нь медиа аналист гэхлээр л бурхан биш шөөөө ккк
2 | 0 Хариулах
💩 [66.181.183.236] 2025/4/17
ugaasaa baas mashindaad soruulaar sorj amidardag uls shuudee
0 | 0 Хариулах
хүн [59.153.113.42] 2025/4/17
ураны олборлолтыг дэмжиж байгаа нь маш зөв Бидний үр хойч илүү гэгээлэг ирээдүйтэй байгаасай гэж хүсэж байна Манай Монгол шиг ядуу гуйлгачин улс бол уран дээр л тулгуурлаж цаашаа явна даа
2 | 8 Хариулах
💩 [66.181.183.236] 2025/4/17
hoich uye genee,ter uyed mongol gej baihgui tanai hujaanuud l uldeh bh
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.242] 2025/4/17
Ёстой л гуйлагчин бодол бндаа кккк
0 | 0 Хариулах
💩 [66.181.183.236] 2025/4/17
harin tiimee odooch barag hujaajaad duuschlaadoo,udahgui har myangan guilgachin hujaanuud orosruu oroh bhda
0 | 0 Хариулах
💩 [66.181.183.236] 2025/4/17
1 ih surhii haraat bus haraa bus bodlogo haraat bus baidal haraat haraat haraat gej yarih durtai hujaanuud hamag yum ni hujaa bolchood,uursduu yuuch hiij chaddaggui humuusih ni tal ni hujaagin erliizuud boltson odoo ungursunduu
0 | 0 Хариулах
Хянагч [66.181.165.44] 2025/4/17
Дээрх нийтлэл нэг талыг баримталсан харагдаж байна. Уранаас гаргаж авах ашгийн талаар дурдсан байна. Ураны хор хохирол ашгаасаа илүү хөнөөлтэй талаар нийтлэл бичээсэй. Гарчигийн агуулга нь олон нийтэд хүлээн зөвшөөрүүлэх гэсэн өнгө аяс байна.
8 | 0 Хариулах
💩 [66.181.183.236] 2025/4/17
baas iddeg humuus chini 1 talig l barina shuudee bodood bh yumgui
1 | 0 Хариулах
💩 [66.181.183.236] 2025/4/17
baas idej amia zogoodog guilgachinguud shuudee
1 | 0 Хариулах
Хиймэл хортой махны үйлдвэр байгуулах болно ☠️ [79.117.94.129] 2025/4/17
Нигер ураныхаа үнийг нэмлээ Нигер улс жинхэнэ ёсоор ураныхаа ашиг шимийг эдэлж, улсдаа томоохон төслүүдээ хэрэгжүүлэх боломжтой боллоо. Франц улс Нигерийн 1 кг уран 4000 фрон (€0.80 цент) шулдаг байсан бол одоо Нигерт 1 кг уран 137,000 франц (200 евро) буюу Каннадтай ижил үнэтэй болжээ 🇨🇦 Франц улс Нигерт геноцид, дайн хийхгээд байсан шалтгаан нь ердөө л энэ юм.Монголд 30жил хулгайлаад 3 хан тэрбум 🤮😤
4 | 0 Хариулах
Хиймэл хортой махны үйлдвэр байгуулах болно ☠️ [79.117.94.129] 2025/4/17
Тагг көдөө царайлсан Тэгшбаяр гэгч чинь одоо хиймэл хортой мах гоё гээд сурталчлаад эхэлсэн байгаа шүү!!!Малын мах идүүлэхгүй хиймэл хортой мах хүнсээр хангах болно ☠️ Макрон гэгч чинь элитүүд нэртэй глобал сатаануудын залуу удирдагч нэртэй боол нь шүү дээ!!
1 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.117.94.129] 2025/4/17
Африкийн орнуудыг ядуугийн туйлд хүргэсэн франц монголыг найз байдлаар харж үзнэ гэвэл нар баруунаас мандахтай ижил төстэй хачин сонин үйл явдал болно.Үүнд итгээд байгаа хүн хонинууд их байгаа нь ямар гачлантай вээ!!
4 | 1 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.117.94.129] 2025/4/17
Нигерт Арева компани алкайдагын халдлагад өртөж хүмүүсээ нухуулж байсан ч "маш харамсалтай юм болсон,гэхдээ бид гарахгүй ээ!"гээд гарахгүй махийж байлаа .хүн, амьтангүй урандаа хордоод захаас байшин барих гэж авсан моднууд нь хүртэл ураны хортой цаашлаад өөрсдийнх нь ажилчид нь хүртэл уранаас болж хорт хавдар тусаж эрт үхэцгээсэн.ерөөсөө үл бүтэх улс!!монгол ингээд дуусаж байгаа юм даа 😢
4 | 0 Хариулах
Зочин [122.201.31.22] 2025/4/17
Урантай ирээдүйг хүлээe
0 | 2 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.117.94.129] 2025/4/17
Чамд үрэл, ядуурал...өөр юу ч олдохгүй нь гашуун үнэн бөлгөө
1 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.117.94.129] 2025/4/17
үхэл
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.2] 2025/4/17
Frantstai hamtraad bayjsan uls tuuhendee baihgui shuu!!! Luivriin muzeig ni ochood uzeerei, deeremchingeeree aldartai uls shuudee!!!! Manai uls suireed l hun ch amidrah argagui l bolood duusna shuudee!!! Uraniig demjeed baigaa humuus gadaadad amidardag baihaa.
5 | 0 Хариулах
💩 [66.181.183.236] 2025/4/17
harin tiimee,ugaasaa frantsuudig huuguud hujaanuud l orj irne,barin amnaas arslangin am ruu,guilgachin ulsin zovlon ih ih
0 | 0 Хариулах
Зочин [185.220.101.43] 2025/4/17
30 жил газар нутгаа ухуулаад 3-хан тэрбум доллар олно гээд боддоо, тэгээд бас Францаас хэрэглэсэн ураны түлшний хаягдалыг нь авах үүрэг хүлээнэ! Сүүлийн 30 жил хамаг баялагаа гадныханд өгч газар нутгаа ухуулаад Монгол нээх хөгжиж дэвжээд байгаа юм байхгүй!
8 | 1 Хариулах
💩 [66.181.183.236] 2025/4/17
Odoo yaahig medeh uu?,Naad frantsuudin chini daraa hujaanuud bg yum,udahgui hujaanuud uhaad ehelne,
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.189] 2025/4/17
Бага тэнэгт
2 | 1 Хариулах
kamak [202.21.115.187] 2025/4/17
!DOCTYPE html&gt; Document <div class="calculator"> <div class="keys"> + 7 8 9 - 4 5 6 + * 1 2 </div> </div>
0 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.116.218.219] 2025/4/17
Франц монголчуудад сэтэрхий тэвнэ ч өгөхгүй ядуурал улам их ядуурал л өгнө!! Францыг оруулбал цэнгэл жаргалын хурдан галт тэргэнд суугаад давхична гэж ойлгоод байгаа хүн хонинууд юм уншиж боловсор!!! Засгийн газрын хэдэн хулгай нар чинь өөрсдөө авилгал авчаад тэчьяадаад байгаа юм.Эднийдунд эх орноо ард түмнээ гэсэн бодолтой нэр төртэй эр хүн нэг ч байхгүй!Тэр чигтээ гадныхны эрх ашиг,өөрсдийнхөө хармаанд орох халтар цаасын төлөө л зүтгэж байгаа хулгай нар!! Ерөнхийлөгч ухаантай юм нь зүгээр л хошин шогийн жүжигчин нөхөр!Тэр бум мод сагсайтал тариад дэлхийн температурыг нэгэн хэвд нь тагг барьчина гэж тэнэгтсээрр 😤Өөрийнхөө тэнэгтэхийг Унгарын ерөнхийлөгчтэй харьцуулаад хардаг болоосой!Нэг бол хүүхнүүдийн энгэртэй зууралдсаарр одон гэж😏 Гадаад явдлын сайд нь гэсэн манин царайтай бариу заваан хувцасласан эмэгтэй 💩 Зүгээр л улс болж тоглоод байгаа шүү дээ!
5 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.116.218.219] 2025/4/17
Африкийн орнуудаас хөөгдсөн адгийн хулгай францад доль үсэргэх нь эх орноо худалдаж байгаагын л илрэл шүү дээ.олон 7 юм донгосох ямар ч х4рэггүй
5 | 0 Хариулах
💩 [66.181.183.236] 2025/4/17
Hujaanuudad Mongol eh oron mongolchuud yamar hamaa baihavde,hurdan zaraad zaraad alga bolohool bodno,bugd l tiim yum yarij baigaa bizde,hurdan zaraad bai zaraad bai,iim bolood udaj baigaashuudee
0 | 0 Хариулах
dff [66.181.189.95] 2025/4/17
Уран ашиглах нь зөв, цаашлаад цөмийн цахилгаан станц барих хэрэгтэй.
3 | 4 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.116.218.219] 2025/4/17
Чамайг франц ноён чинь харж үзнэ гэж ойлгоод байна уу 😏
2 | 0 Хариулах
Зочин [59.153.87.7] 2025/4/17
Уран Монголын ирээдүй
3 | 3 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [79.116.218.219] 2025/4/17
Африк яав?!!
0 | 1 Хариулах
Undesnii uildverlel [103.57.92.71] 2025/4/17
Hytad uls baigaliin baylagaa uhaad bayjaad bga ym ogt bhgui Uuldverlel hogjson baraa buteegdehuuniig eostoi jinhene uildverleh shig uildverlej irged ni ch halamj bish hodolmoriig shashinaa bolgoson. 👍👍👍👍👍👍
2 | 0 Хариулах
Undesnii uildverlel [103.57.92.71] 2025/4/17
baigaliin baylagaa uhaad bayjsan uls hed bn. Gol Ni Uildverlel shuu de. Uildveruud haa saigui heregtei bnshuu
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.64] 2025/4/17
АААА ХА ХА ХА .... НӨГӨӨ УРАН ЭСЭРГҮҮЦЭГЧ ТЭМЦЭГЧИД НЬ ХЭДЭН ТӨГРӨГНӨӨС БОЛЖ ХООРОНДОО ХАГАРАЛДААД СҮЙД. ЭНД ТЭНД ЛАЙВААР ГАЛЗУУРСАН МАНГУУНУУД. МОЯА ОЯА СЕКТ ТАРЖ БУТАРЧ МӨХӨЖ УСТАЖ БАЙГАА НЬ ИЙНХҮҮ СҮҮЛИЙН ХЭДЭН САР УЛАМ ТОДОРХОЙ БОЛЖ БАЙНАЛДАА. ..... ЕРДӨӨСӨӨ ОРОСУУДДАА АЛУУЛЧИХГҮЙН ТУЛД ТЭНГЭРИЙН ТЭНЭГТЭЛТ, ГАЗРЫН МАНГУУРАЛ ХИЙГЭЭД Ч НИЙГЭМ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БҮГД ШООЛЖ ДООГЛОЖ БАЙНАЛДАА. ЭНИЙГ НЬ ОРОСУУД ХАРЖ Л БАЙГАА. УДАХГҮЙ БӨӨНӨӨР НЬ УСТГАЛД ОРУУЛАХ БЭЛТГЭЛЭЭ БАЗААГААД ХӨМХИЙГӨӨ ЗУУЖ БАЙГАА БАЙХ. ..... ОДОО УРАН ЭСЭРГҮҮЦЭЖ МАНГУУРАХ НЬ БАЙТУГАЙ ӨӨРСДИЙНХӨӨ АМИЙГ Ч ДААГААД ЯВЧИХ ЧАДАЛГҮЙ БОЛЖДЭЭ ЗАЙЛУУЛС
1 | 2 Хариулах
Зочин [202.126.90.217] 2025/4/17
Зөв нийтлэл байна,уншсан хүн эрх биш зохих хэмжээний ойлголт авна биздээ,баярлалаа.
4 | 2 Хариулах
Зочин [66.181.160.113] 2025/4/17
Дорх 2 комментыг оросын заавраар бичжээ!!!
1 | 1 Хариулах
dd [202.21.107.4] 2025/4/17
Монголчууд олборлоод гадагш нь хямд өгнө,Тиймээс өөрсдөө хэрэглэж ашиг гаргаж чадах үе ирнэ,Одоохондоо Зүгээр л байлга ,Орос Хятад хоёр Монголд лиценз аваад олборлож боллоо Франц болохоор болохгүй юм уу ч гэх шиг Гадныхны гар хөл болж хоолоо олж идэгсэд хоорондоо алалцаад эхэллээ. Монголчууд Ураныг гадныханд өгөх нь одоогоор маш бага ашигтай тул ,Одоогоор зүгээр байлгах нь чухал
3 | 1 Хариулах
Зочин [202.9.41.54] 2025/4/17
Хэрвээ уран ухаад эхэлбэл 3 жилийн дараа 20-иод суманд наадам болохгүй хэмжээнд хүрнэ, цаашид энэ тоо өснө. Ураныг ухаж олборлох гэдгээр иргэдийг талцуулан төрөөс маш их санхүүжилттэй медиа ажиллагаа өргөн цар хүрээтэй явагдаж байна. Үүний цаана АЦС-аас гарсан ураны хог хаягдлыг булшлах талаар тар засгаас хэн ч юу ч дуугарахгүй байна. Энэ чинь дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын хийхээс хамгийн их цааргалдаг, хамгийн хүнд, маш нарийн технологи өртөг өндөртэй байгаль экологид хамгийн хортой ажил юм. Манай иргэд харсаар байгаад арай ч ухуулчихгүй байх гэж найдахаас
5 | 3 Хариулах
Зочин [89.24.35.110] 2025/4/17
Гадны санхүүжилттэй уран эсэргүүцэгчдэд ураны түүхий эд олзворлох н ямарч аюулгүй гээд шинэжлэх ухаанаар тайлбарлаад тэд яагаад ч ойлгохгүй. Зорилого н угаасаа тодорхой шүүдээ. Уран хортой гэсэн ямар ч логикгүй утга авцалдаагүй аргументаар шууд л дайрдаг
2 | 6 Хариулах
Зочин [66.181.160.98] 2025/4/17
оросын 3 ураны уурхай монголд олборлолт хийж байгаа, хятадын 1 уурхай олборлолт хийж байгаа, орос хятад казахстаны компаниудад 100 гаран ураны хайгуулын лиценз олгогдсон, гэтэл францын 1 хайгуул хийж байгаа газраас болоод монгол хордчихлоо гэж шаах юм. олборлолт хийгээд бохирдсон усаа ил асгаж байгаа хүлцэх хэмжээнээс 30 дахин хорт ялгаруулчихсан оросын дорнод уран компаний гадаа энэ уран эсэргүүцэгчид жагсдаггүй юм. яагаад төрийн байгууллага нь францын уурхайн хайгуул дээр 30 удаа шалгалт явуулчаад оросын уурхайд ганцхан удаа шалгаж анхааруулсан болчоод явдаг юм, дорнодын мардайд одоо цацраг нь хүлцэх хэмжээнээс өндөр гарсаар байгаашд, тэрийг булж янзлахыг яагаад орсуудаас шаарддаггүй юм бэ псдаа.
10 | 2 Хариулах
Зочин [66.181.161.167] 2025/4/17
Худлаа шаагаад бай. Дээр нь Орос зүгээр шороотой нь ачиж авч яваад нутагтаа боловсруулдаг байсан юм.
1 | 3 Хариулах
Зочин [103.57.95.219] 2025/4/17
Монголчуудын тархийг олон янзаар угааж хээл хахуулийг нийгмийн бүх түвшинд тарааж байна даа. Монгол ураныг хэрэглэж болно. Харин ураныг Монголд олборлож болохгүй! Хэрэглэх, олборлох хоёр өдөр шөнө шиг ялгаатай.
1 | 3 Хариулах
Зочин [139.5.219.157] 2025/4/17
яг яг Оюу толгой яг ингэсэн байдаг юм сүүлд нь монголчууд хоосон хоцорсон байдаг юм
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.28] 2025/4/17
Ураныг дэмжээд байгаа ллрууд өөрсдөө байг гэхэд үр хүүхэд нь хордож үхнэ. Харин ураны гэрээ хийсэн хэдхэн хулгайч л офшор Баярцогт хужаа шиг хагартлаа баяжаал дуусна.
4 | 2 Хариулах
Jonathan B. [66.181.168.164] 2025/4/17
Stop your brainwashing son of a bitch, in the America, we cannot handle it's toxic nuclear waste. Mountain of animals are getting poisoned and their existence at stack. I warn you stop your mining of uran before it too late.
2 | 3 Хариулах
Зочин [202.131.242.154] 2025/4/17
we cannot нтр хахаха
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.67] 2025/4/17
Банкны захирлын өрөөнд ороод хандив өг гэсэн чинь надад банкны хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах эрх мэдэл байхгүй гэчихсэн чинь тэгвэл лайв хийнэ, хулгай зэлгийг чинь ил болгоно гээд шантаажилж байгаа бичлэг яваад байна. Тэрэн шиг л энэ ураантай эцэс төгсгөлгүй тэмцэгчдийн нэлээд нь шантаажилж байгаад хэдэн цаас салгачих санаатай баагий нар байгаа даа.
3 | 4 Хариулах
Зочин [66.181.161.167] 2025/4/17
Чам шиг маанагт тэгэж бодогдох нь аргагүй ээ.
0 | 0 Хариулах
ФРАНЦ УРАНЫ НӨӨЦТЭЙ УЛС [66.181.190.185] 2025/4/17
ФРАНЦ ӨӨРИЙН ГАЗАР НУТАГТ БАЙГАА УРАНЫ ГӨӨЦӨӨ УХАЖ АШИГЛА! МОНГОЛЧУУД УРАНЫ ГЭРЭЭГ ЦУЦЛАНА! МОНГОЛ Д УРАН УХАХ ЦАГ НЬ БОЛООГҮЙ!!!
4 | 2 Хариулах
Зочин [202.9.41.1] 2025/4/17
Францын ураны нөөц бааз болж байж сүрхий сүрхий юм ярихын. Өмнө нь Монгол Зөвлөлтийн нөөц бааз болж байсан. Нэмэгдэхүүний байрыг өөрчлөөд юу ч олж долоохгүй л дээ
3 | 2 Хариулах
Зочин [202.126.89.189] 2025/4/17
УРАНАА ЯАРАЛТАЙ ОЛБОРЛООД ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ Г 10К ДОЛЛАР ХҮРГЭХ НЬ ЧУХАЛ БАЙНА
1 | 4 Хариулах
Зочин [139.5.219.157] 2025/4/17
хараад байхад ЕС, ерөнхийлөгч ард түмнээ бодох тэдэнтэйгээ уулзахаа ер болжээ. индэр дээрээс хэдэн төмөр тараахаас бусдаар. хумсаа нуусан муур шиг
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.157] 2025/4/17
125-уулаа болно оо тэгээд хэн ч хариуцлага хүлээхгүй гээд хууль Хүрэлсүх батлуулаад, өөрийгөө 7 жил болгосон хүн уран ухахгүй буулаа юу нар баруунаас
2 | 1 Хариулах
Зочин [103.168.34.63] 2025/4/17
уранаа ашиглах хэрэгтэй шүү ирээдүйд Дубай нтр шиг үнэгүй цахилгаан хэрэглье
1 | 5 Хариулах
Зочин [118.6.79.2] 2025/4/17
Уран ухсан нь хөгждөг биш ашигласан нь хөгждөг. Монгол бол уран ухах боловч ашиглахгүй гэсэн гэрээ хийж байгаад л учир байна.
4 | 3 Хариулах
Зочин [103.168.34.63] 2025/4/17
битгий худлаа бураад бай
1 | 2 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/4/17
Хилээ хаачихаад, морио унаад модоо тохоод халзан бүргэтэйгээ тойрч хонио хариулаад амьдаръя гэж байгаа хүн байвал эртхэн үхэж далд ор. Бусдын сайхан амьдрах хүсэлд бүү саад бол.
9 | 4 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/4/17
Уранаа ух. Газрын ховороо ч ух. Хэнд үлдээх гээд байнаа юм. Өнөөдөр бидэнд мөнгө хэрэгтэй. Ирээдүйн хүүхдүүд өөр юм олоод ухчихна, гайгүй.
6 | 8 Хариулах
Зочин [139.5.219.157] 2025/4/17
ер нь бол барууныхан хөлсний хүмүүсээ эртнээс бэлддэг гэж боддог. олон тэрбум долларын асуудал болохоор. Тэр Болормаа гээд балайдуу хүүхнийг хэн нь бэлдээд бэлдээд явчихсан бэ наад зах нь
5 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2025/4/17
ОРОС ХЯТАД 2 УРАН ОЛБОРЛООД, БҮР ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭЖ БОЛООД, ГАНЦХАН МОНГОЛ УРАН ОЛБОРЛОЖ БОЛОХГҮЙ БААХАН ГАЖИГТАЙ ХОНЬ МАЛ ТӨРӨӨД БАЙДАГ СОНИН ШҮҮ. ЭХЛЭЭД УРАНААС БОЛЖ БИШ, БОЛОВСРОЛГҮЙГЭЭСЭЭ БОЛЖ ХУДАЛ МЭДЭЭНД ШҮҮЛТҮҮРГҮЙ ХАНДДАГ, ОРОСЫГ ШҮТДЭГ ГАЖИГТАЙ ООРКУУДЫГ МОНГОЛООС ЗАЙЛУУЛЪЯ. ТЭД Л ХАМГИЙН АЮУЛТАЙ, МОНГОЛЫГ СҮЙРҮҮЛЖ БАЙНА.
2 | 7 Хариулах
Зочин [139.5.219.157] 2025/4/17
чи оюу толгой гээд дэлхийг баян ордоосоо юу олж идээд байгаа юм бэ
3 | 3 Хариулах
Hahahah [118.107.244.171] 2025/4/17
Chi ideh ymar albatai iin. Mongol bolj turuud unegui mungu nehsen guilgachin chin
1 | 4 Хариулах
үхэж далдар пяцда минь [139.5.219.157] 2025/4/17
ингэж ярьж байгаа өлбийсөн хүмүүсийн гарт л уурхай орчихоод байгаа юм даа.
1 | 1
Зочин [103.168.34.63] 2025/4/17
яг зөв
1 | 0 Хариулах
Зочин [206.171.82.12] 2025/4/17
mash zov niitlel bna. olon hun unshaasai
4 | 1 Хариулах
Зочин [139.5.219.157] 2025/4/17
африкийн араас ч оруулна аа. 125 гишүүнтэй болье о гэж ямар тэнэг хүн хүсэх билээ. өөрсдөдөө хууль батлуулж аваад. гол гь энэ уран шүү дээ.
3 | 2 Хариулах
Зочин [66.181.181.40] 2025/4/17
Монголчууд бид Ураныг зөвшөөрөхгүй ээ
3 | 4 Хариулах
Hahahah [118.107.244.171] 2025/4/17
Orosiin al chi zuvshuuruhgui biz, Hutsalgui mal deer gar.
1 | 3 Хариулах
Зочин [103.168.34.63] 2025/4/17
зайл чи ганцаараа битгий монголчууд гэж нэр хавчуулаад бай
1 | 2 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/17
Монголчууд ураныг эсэргүүцэж байгаа нь үнээн. Монголоос зайл гөлгөө.
2 | 1 Хариулах
Мояа [109.70.100.71] 2025/4/17
Комментоо хурдан хаахгүй бол нарийн нууц мэдээлэл бичигдэнэ Айкон оо
0 | 1 Хариулах
Мояа [109.70.100.71] 2025/4/17
Учрал Хүрэлсүх 2 пда үйлээ эдлэж үхнээ
0 | 1 Хариулах
Зочин [139.5.219.157] 2025/4/17
ингэж хэлээд л хорлогдоод л хэвтэж байдаг ш дээ. баяр үйлээ үзнэ ээ гээд л амандаа үглээд л байсан
0 | 1 Хариулах
Мояа [109.70.100.71] 2025/4/17
Псд нар 1хн тэрбумын шар нунтаг гаргах юм хийх гэж л ингэж улайрч байна гэж арай бодоогүй биз дээ олон зуун тэрбум долларын цөмийн хаягдал булахөар болсон шүү маш их нууцлаж байгаа Улаанбадрахын үйлдвэр бол зүгээр халхавч
3 | 1 Хариулах
Мояа [109.70.100.71] 2025/4/17
Хоргүй гэж хуцах гэснээ үнэнд гүйцэгдээд одоо болхоор хортой ч гэсэн зэрэгцээд амьдрахаас өөр аргагүй гэж хуцаж байна
5 | 2 Хариулах
sdad [122.201.28.150] 2025/4/17
alert('test')
1 | 0 Хариулах