Монгол улсын эдийн засгийн хамгийн том тулгуур багануудын нэг болох уул уурхайн салбарын гол тоглогч, төлөөлөгч, хөрөнгө оруулагч болон харилцагч нар цугладаг "Mongolia Mining" олон улсын уул уурхайн үзэсгэлэн, арга хэмжээ 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна! Эдийн засгийг хөдөлгөгч томоохон хүч болсон тус салбарын ард нүдэнд харагдахгүйгээр асар том зохицуулалт хийн, ажлыг урагшлуулж байдаг зүйл бол мэдээж логистик.
Энэ жилийн хувьд тус арга хэмжээнд 5PL логистикийн стандартыг нэвтрүүлэгч "PickPack WorldWide" оролцон уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлдэг харилцагч нартаа "Mining 5PL" үйлчилгээг санал болгон оролцож байгаа юм.
Салбарын онцлогоос хамаарч уул уурхай болон тусгай төслүүд дээр баталгаатай логистикийн хамтрагч олох нь өөрөө томоохон шалгуур болдог.
Mining 5PL үйлчилгээ нь олон улсын тээвэр, гаалийн бүрдүүлэлт, агуулах хадгалалт, бараа бэлтгэх буюу сортинг (sorting & repackaging), хуваарьт орон нутгийн хуваарьт хүргэлт зэрэг логистикийн цогц үйлчилгээг нэгтгэн санал болгож байна. Харилцагчид эдгээр бүх үйлчилгээг нэгдсэн системээр дурын төхөөрөмжөөс, хүссэн байршлаасаа хянах, удирдах боломжтой гэдгээрээ мөн онцлог юм.
Хэрэв та өөрийн хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх гэж буй төсөлдөө баталгаатай логистикийн хамтрагч хайж байгаа бол PickPack WorldWide-ийн J06 номерын бүүтээр зочлоорой!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!