Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр бэлтгэж, өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 85 хувьд хүрчээ.
Нэгж талбаруудыг чөлөөлж, цэвэрлэгээ, ариутгал хийж дуусаад бүтээн байгуулалт барих хашааг татах юм байна. Дэд төвийн эхний ээлжийн 4,362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг гуравдугаар сард нээжээ.
Сэлбэ дэд төв бол “20 минутын хот” үзэл баримтлалын 14 хотын хамгийн эхэнд баригдах хот бөгөөд нөлөөлөлд өртөөгүй айлуудаас газраа чөлөөлүүлэх хүсэлтийг ихээр ирүүлж байгаа тул иргэдийн олонх дэмжсэн тохиолдолд нэмж газар чөлөөлөлт эхлүүлэх боломжтойг хотын дарга мэдэгдэв.
Тус дэд төвийн нөлөөллөөс гадна оршин сууж байгаа боловч газраа чөлөөлүүлэх хүсэлтэй иргэд тухайн дүүргийн Засаг даргын Тамгын Газартаа хандах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!