2025 оны эхний гурван сарын нүүрсний экспортыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 882.8 сая ам.доллароор буурлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос Монгол Улсын 2025 оны эхний гурван сарын гадаад худалдааны мэдээллийг өнөөдөр танилцуулав.

Монгол Улс 2025 оны эхний гурван сард нийт 128 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт гурван тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 465.1 сая ам.долларын ашигтай гарчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 504.1 (8.3%) сая ам.доллар, экспорт 637.5 (17.5%) сая ам.доллар, тэнцэл 771 (62.4%) сая ам.доллароор тус тус буурч, импорт 133.4 (5.5%) сая ам. доллароор өссөн аж. 

зураг
 

Экспорт 2025 оны эхний гурван сард өмнөх оны мөн үеэс 637.5 сая ам. доллароор буурахад нүүрс 882.8 сая ам.доллар, алт 46.5 сая ам.доллар, хонь, ямааны мах 18.9 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 16.4 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 13.5 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин зэсийн хүдэр ба баяжмал 291.8 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 39.7 сая ам.доллар, жоншны хүдэр, баяжмал 29.3 сая ам.доллароор өссөн байна.

зураг
 

Мөн алтны үнэ өмнөх оны мөн үеэс унци тутамд 693.9 ам .доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 291.5 ам .доллароор тус тус өсөж, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 7.6 ам.доллар, нүүрсний үнэ тонн тутамд 47.1 ам.доллароор буурсан байна.

БНХАУ-д экспортолсон барааны 48.3 хувийг нүүрс, 33.5 хувийг зэсийн хүдэр,баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.3 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлж байна. Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт манай улсын нийт экспортын 96 хувийг эзэлдэг.
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХАХА
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Хасар [202.55.188.106] 2025/4/19
Гоё Гоё . НҮҮРСНИЙ МӨНГӨ БОЛ ХАРААЛ ИДСЭН АРХИНИЙ АЛУУРЧИНЬ 30-ГЭРБҮЛИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ОДЖАРГАЛ ЫН ГОШНОГО РУУ ОРЖ БАЙГАА МӨНГӨ ШҮҮ ДЭЭ БАЙХГҮЙ БОЛСОН Ч ЯАХУУ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/4/17
Байгалийн баялгаа ашиглаж баялаг босгох нь зүйн хэрэг. Ашиглах, олборлох, борлуулах ч ёстой. Дээр нь Монгол орны онцлог агуулсан асар том үлэг гүрвэлийн үзмэр, гадныхан сонирхож хэдэн өдөр ч алмайрах музей, казино гээд жуулчидыг хэдэн саяар нь татах зүйлүүд л хийж бүтээмээр бгаа юм.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.56] 2025/4/17
1тонн нүүрснийхээ өртөг зардлыг бууруул! Үүний тулд эхлээд наад ЭТТ-д байгаа дарга менежер сэтэртэй хүмүүсээ соль!
0 | 0 Хариулах
Зочин [24.126.9.36] 2025/4/16
Зөвхөн байгалийн нөөцийг хөгжлийн тулгуур гэж харахаасаа илүүтэй боловсрол, хүний нөөцөө хөгжлийн тулгуур болгох хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/16
Арчаагүй монголчууд
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.204] 2025/4/16
Манайхан чинь Таван толгойгоо ашиглахгүй, түүний оронд Монгол орны жинхэнэ баялаг болсон толгойгоо ашиглана гээд бүлтрээд байдаг бил үү. Одоо л толгойгоо ашиглаад амьдрах цаг үе ирж байна.
2 | 0 Хариулах
Зочин [162.19.252.97] 2025/4/16
ХБАТТУЛГА ГЭДЭГ ХҮН МОНГОЛЫН АРАК ЮМДАА
4 | 3 Хариулах
Зочин [202.9.46.201] 2025/4/16
Данх Монголыг сөнөөж байна. Нэг өдрийн өмнө ч болтугай зайлуулахгүй бол сүйрэл айсуй!
8 | 1 Хариулах
Зочин [66.181.160.12] 2025/4/16
МАНай оркууд үргэлж мөнх тансаглаж амьдарна гэж бодсон байхдаа. уул нь үнэ өндөр байх үед энэ ордуудыг хөдөлгөөнд оруулаад гадны хөрөнгийн биржид гаргасан бол одоо ингээд гангинаад гонгиноод сууж байхгүй л байхдаа.
8 | 0 Хариулах