ХӨСҮТ: Улаанбурхан нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой тул хоёр тундаа бүрэн хамрагдаарай
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 552 болжээ.
Үүнээс 462 нь бүрэн эдгэрээд байна. Одоогоор 83 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, долоон хүн гэрээр тусламж үйлчилгээ авч байгаа юм.
Өвчлөлийн тохиолдлуудыг байршлаар нь авч үзвэл
- Баянхонгор аймагт дөрөв
- Төв аймагт хоёр
- Хэнтий аймагт тав
- Дундговь аймагт 84
- Өмнөговь аймагт 164
- Улаанбаатар хотод 288 бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Уг өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм гэж Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
