Уншиж байна ...

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод суух Консулаар Г.Золзаяа томилогджээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
ГХЯ

Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод суух Консул Г.Золзаяад консулын патентыг нь гардуулав.

Консулын патентыг гардуулах үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг БНХАУ-д зорчиж байгаа болон оршин суугаа монгол иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсэв.

Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа КГ-ын консулын тойрогт Өвөр Монголын Өөртөө Засах Ороны‎ Хөлөнбуйр хот болон Хянган аймаг хамаарагддаг болно гэж ГХЯ-наас мэдээлэв. 

Консулын алба нь дипломат албаны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хилийн чанадад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн үүрэгтэй.