Уншиж байна ...

Тагнуул, цагдаагийн байгууллагаас улсын харцага Г.Ганхуягийг мөрдөн шалгаж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын харцага Г.Ганхуягийг бусдын амь насанд заналхийлсэн тул баривчилж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон гэх мэдээллийн дагуу холбогдох албаныхнаас тодрууллаа. 

Буутай зургаа нийтэлж, бусдыг сүрдүүлсэн гэх түүнийг үйлдлийг Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ), Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ) хамтран шалгаж байна. 



Энэ тухай ЦЕГ-аас тодруулахад “Энэ асуудлыг тагнуулын байгууллага мөрдөн шалгаж байгаа. Цагдаагийн байгууллага хамтран ажиллаж байна” гэв. 

Улсын харцага Г.Ганхуягийн үйлдлийг тагнуулын байгууллагаас шалгаж буй гэсний дагуу ТЕГ-аас тодруулахад “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг өгсөн юм. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн утгатай улсын харцагын үг, үйлдэлтэй холбоотойгоор Доктор Н.Тэгшбаяр дараах байр суурийг илэрхийлжээ. 

Тэрбээр "Харцага Г.Ганхуяг үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч хүн хорооно гэж рекетлэх, бусдыг гэмт хэрэгт уриалах эрхгүй" хэмээжээ.