Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 4.4-4.7 магнитудын хүчтэй хоёр удаа газар хөдөлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарын цагаар 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны 02:05:57 цагт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. 

Газар хөдөлсөн байршил нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс Зүүн урд зүгт 21 км, Улаанбадрах сумын төвөөс Баруун урд зүгт 132 км зайд оршдог байна. 

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 43.01 109.29

Мөн үүнээс 10 орчим минутын дараа буюу 02:11:07 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Хоёр дахь удаагаа газар хөдөлсөн байршил нь Хатанбулаг сумын төвөөс Зүүн урд зүгт 25 км, Улаанбадрах сумын төвөөс Баруун урд зүгт 133 км зайтай байв. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 42.98 109.32

 

Эх сурвалж: ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн