📌 Бизнес эрхлэгчдийн бодит дата мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмждэг систем юм. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд зөв шийдвэр гаргахын тулд мэдрэмжээс илүү бодит тоон мэдээлэл чухал. Бодит судалгаа мэдээлэлтэй байснаар таны бизнес зөв замаар өсөн дэвших болно. RE/MAX нь:
✔ Монголын ҮХХ-ийн хамгийн том дата санг бүрдүүлж 2015 оноос хойш 10 жилийн турш 305 мянган үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг нэг дороос харах БОЛОМЖ
✔ Өдөр бүр шинэ, бодит борлуулалтын мэдээлэлд үндэслэсэн үнэлгээ, АНАЛИЗ хийхийг санал болгодог.
✔ Зах зээлийн хандлага, үнэ, эрэлт нийлүүлэлтийн нарийвчилсан судалгааг тогтмол гаргаж өглөө бүр та ШИНЭХЭН НОГООНЫ САЛАТ шиг мэдээллийг шинээр авах болно.
– Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хэт өндөр үнэлгээтэй, эсвэл зах зээлийн бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл маш олон бий. RE/MAX-н энэхүү мэдээллийн систем танд:
✅ Үнэн зөв үнэлгээ – Бодит борлуулалтын мэдээлэлд суурилсан бодит үнэ.
✅ Зах зээлийн чиг хандлага – Өнөөдөр хамгийн эрэлттэй хотхонууд хаана байршиж байна?
✅ Стратегийн шийдвэр гаргалт – Та өөрийн хөрөнгийг ХААНА, ХЭЗЭЭ, ХЭРХЭН, эсвэл ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийх хамгийн зөв мөчийг мэдэх боломжтой.
Бид хиймэл оюун ухааны эринд амьдарч байна. Бодит датагүйгээр хийсэн стратеги гэдэг бол нүдэн дээрээ боолт хийчихээд замын уулзвар руу алхаж байгаа мэт. Та өөрөө ч мэдэлгүй буруу тийш эргээд, хожим нь “яагаад ингэв?” гэж гайхаж магадгүй. Гэтэл тэр шийдвэрүүд юун дээр үндэслэдэг вэ? ӨГӨГДӨЛ дээр хэрвээ танд дата байхгүй бол, хиймэл оюун ухаан танд юу ч өгч чадахгүй гэдэгтээ эртхэн санал нийлэх хэрэгтэй. Ойд төөрөхгүйгээр датанд суурилсан зөв шийдвэр гаргаж дөт замаар ойгоос гарч бизнесээ амжилтанд хүргэх нь чухал.
Та шийдвэр гаргахдаа юунд тулгуурлаж байна вэ?
👉 Зөн совин уу?
👉 Туршлага уу?
👉 Санамсаргүй тохиолдол уу?
Дата гэдэг бол таны бизнесийн "АНЗААРААГҮЙ БОЛОМЖ" юм.
📢 Танд бизнесээ ярилцах хүн байхгүй хэцүү байна уу?
🤝 Баг болон технологи дутмаг байна уу?
🚀 Таныг сорьж, дэмжих систем хэрэгтэй байна уу?
❤️Та ганцаараа биш! Брокерууд болон агентууд бизнесээ ганцаараа бус үргэлж бизнесийг чиглүүлэх төв оффис болон дэлхийн өнцөг булан бүрд байгаа RE/MAX-чуудыг хамтарч олон улсын зах зээлд ажиллах боломжтой.
🤍Та дэмжлэгтэй! RE/MAX систем нь борлуулалтаа өсгөх, хамтын ажиллагаагаар илүү их боломжийг нээх, сургалт, арга хэмжээнүүдээр дамжуулан өөрийгөө хөгжүүлэх нөхцөлөөр хангадаг.
💙Та өсөлттэй! RE/MAX системд та туршлагатай брокер, агентуудаас суралцаж, хамгийн дэлхийн шилдэг технологид тулгуурлан хамтран ажиллах боломжтой.
Хурдтай хөгжиж буй дэлхийн зах зээлтэй хөл нийлүүлэн алхаж, суралцаж, хамт хөгжиж байдаг. RE/MAX MONGOLIA олон улсын франчайз нь танд шууд ашиглаж болох бизнесийн шалгарсан загвар, технологи, туршлага, дэмжлэгийг авчрах чухал гүүр юм.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэндтэй хамт таны бизнес хурдан, тогтвортой өсөх боломжтой!
Өндөр хөгжилтэй томоохон улс орнууд үл хөдлөх хөрөнгийн салбарт 50 гаруй жил ашиглаж, алдаа оноо, үнэт сургамжийн үр дүнд гаргаж авсан бизнесийн туршлага, мэдлэгийг та бүхэн өдөр бүр авах боломжтой. Бид таны бизнесийн хөгжлийг 50 жилээр урагшлуулах туршлага, мэдлэгийг бэлэглэж байна.
📂2025 оны 1-р улиралд гал цог нь бадарсан 231 агент RE/MAX-т орж ирлээ.
RE/MAX MONGOLIA бүсийн 231 шинэ агент 2025 оны 1-р улиралд Fire Up сургалтыг амжилттай төгсөв. Ирээдүйн шилдэг брокер, агентууд мөрөөдөлдөө хүрэх эхний алхмаа хийж, үл хөдлөх хөрөнгийн салбарт мэргэжлийн найдвартай мэдлэг, чухал ур чадвартайгаар хүч түрэн орж ирлээ.
Тэд манай салбарын хаалгыг тогших өдрөөс нүүрэндээ туяа татуулж, нүдэндээ цог гэрэлтүүлсээр амжилтад хүрэх аяллаа ийнхүү эхлүүлж байна.
Бид үйл ажиллагаагаа тэлсээр, үл хөдлөх хөрөнгийн салбарт шилдэг манлайлагч нарыг бэлдсээр байна. Та бүхэн маань тэднийг халуун дотноор хүлээн авч, амжилтын замд нь хамтдаа урам өгцгөөе!
📂MOMENTUM сургалтын 86 төгсөгч үл хөдлөх хөрөнгийн салбарыг доргиоход бэлэн боллоо.
Агентуудын ур чадварыг хөгжүүлэх, шинэлэг арга барил, стратегиудыг танилцуулах зорилготой Олон улсын Мomentum сургалтын ээлжит хөтөлбөр амжилттай хэрэгжлээ. 2025 оны эхний улиралд 86 агент маань энэ сургалтыг амжилттай төгсөн шинэ ур чадвар, мэдлэгээр зэвсэглэж, үл хөдлөхийн салбарыг доргиоход бэлэн болж байна.
RE/MAX MONGOLIA бүс агентынхаа ур чадварыг дээшлүүлж, сургалтад тогтмол хамруулдаг. Сургалтад хамрагдсан агентууд борлуулалт, харилцаа, манлайллын ур чадваруудаа сайжруулж, дараагийн түвшинд хүрэх зорилтоо биелүүлэхэд алхам алхмаар ойртож байгаа юм.
Төгсөгчид маань мэргэжлийн ур чадвараа улам өргөжүүлж, гайхалтай амжилт бүтээнэ гэдэгт бид итгэл дүүрэн байна. Сурч хөгжихөд үргэлж бэлэн байдаг агентууддаа баярлалаа.
RE/MAX-ын залуучуудын нэгдсэн нэг соёл, нэгдсэн нэг зорилгын хүрээнд ажилладаг эрч хүчтэй залуусын нэгдэл билээ. Бид 2025 оны 1-р улирлын СПОРТ үйл ажиллагаа "SNOOKER & POOL BILLIARD" болон "BOWLING" аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч улиралд амжилттай зохион байгуулагдлаа.
📂Дэлхийн шилдэг технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэхээр STRATEGY MEETING 2025 уулзалтаа хийлээ.
RE/MAX Mongolia бүсийн төв оффисын зүгээс 2025 оныг “SERVICE EXCELLENCE” жил болгон зарласантай холбогдуулан бүсийн хэмжээнд хэрхэн ажиллах талаар хэлэлцэхээр нийт захирлуудын дунд “Стратеги хурал”-аа амжилттай зохион байгууллаа.
Бид 10 жилийнхээ ойн хүрээнд 2025 онд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд шинэ түвшний стандарт тогтоохоор зорих бөгөөд дараах гурван гол чиглэлд төвлөрнө. Үүнд:
-Дижитал шилжилт: Дэлхийн шилдэг технологийг үйлчилгээндээ нэвтрүүлж, илүү хурдан, хялбар, найдвартай үйлчилгээ үзүүлэх.
-Сургалт ба хөгжүүлэлт: Агентууддаа дэлхийн түвшний мэдлэг, ур чадвар олгож, Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд мэргэжлийн шинэ түвшин тогтоох.
-Үйлчилгээний чанарыг сайжруулах: Олон улсын өндөр стандарт нэвтрүүлж, илүү хяналттай, үр дүнтэй тогтолцоо бүрдүүлэх.
Мэдүүштэй нь “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилд эд баялаг үр шимийг тэтгэж, худалдаа арилжаа, олз ашиг, ажил үйлс бүтэмжтэй байх ерөнхий шинж буусан гэдэг. Тиймээс 2025 онд RE/MAX-чууд хамтдаа шинэ түвшинд гарах болно. Дижитал шилжилт, сургалт хөгжүүлэлт, үйлчилгээний чанарын шинэчлэл зэрэг хөтөлбөрүүдийг хамтдаа амжилттай хэрэгжүүлж, харилцагч бүрдээ хамгийн шилдэг үйлчилгээг хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.
2025 оны 1-р улиралд бидний борлуулалт 345 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 32,5 хувийн ӨСӨЛТТЭЙ, 104 хувийн гүйцэтгэлтэй улирал болжээ. Бид хамтдаа 4605 үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн эргэлтэд оруулснаас 2501 нь худалдааны, 2104 нь түрээсийн гүйлгээ байлаа.
Түүнчлэн 1-р улиралд Борлуулалтын дүнгээр 38 хувийн өсөлт үзүүлж, Гүйлгээний тоогоор 16 хувиар өсөлт үзүүлж, Шинээр нэмэгдсэн листийн 7 хувиар тус тус өсөлт үзүүлжээ.
Хан-Уул дүүрэгт нийт борлуулалтын 41.9% буюу 53.6 тэрбумын борлуулалт хийсэн байна.
RE/MAX Mongolia бүсийн 2025 оны гуравдугаар сарын хамгийн өндөр борлуулалттай 10 төслийг танилцуулж байна. /Үүнд граж болон түрээсийн гүйлгээ ороогүй болно./