Төрийн ордонд
10:00-14:30 цагт Байнгын хороодын хуралдаан болно.
11:00 цагт ХХОАТ-ын 10%-ийг 1% болгох иргэний санаачилга, 100,000 иргэний саналыг дэмжиж хуулийн төсөл санаачлах асуудлаар Ж.Баярмаа нарын УИХ-ын гишүүд мэдээлэл хийнэ.
МҮЭ-ийн холбооны төв байранд
10:00 цагт Эрчим хүчний салбарт хууль, дүрэм журам зөрчигдөж, ажиллагсдын хууль ёсны эрх ашгийг зөрчиж, цалин хөлс, нийгмийн баталгааг дордуулж, хөдөлмөрлөх нөхцөл, ХАБЭА-н асуудалд нөлөөлөх хэмжээнд хүрч буй талаар хэвлэлийн хурал зохион байгуулна.
Шангрилла зочид буудалд
10:00-11:30 цагт АмЧам Монгол байгууллагын зүгээс "Тэрбум-долларын асуулт: Монголын аялал жуулчлалын салбарын ирээдүй" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Монголын хүний эрхийг хамгаалах Үндэсний холбоонд эрхээ хамгаалуулах хүсэлт гаргасны дагуу Төрийн байгууллага, хуулийн албан хаагчдын оролцсон Буянт Ухаа-2, Туул, Шинэ яармаг хорооллын 33 тэрбум ₮ залилангийн хохирогчид Хууль зүй дотоод хэргийн яаманд хандаж мэдээлнэ.
12:00 цагт Синдерелла эмнэлгийн буруугаас болж хохирсон иргэн мэдээлэл хийнэ.
12:30 цагт “2024 оны УИХ-д нэр дэвшигч иргэдийн холбоо” байгуулагдаж байгаа тухай болон өнөөгийн УИХ-ын сонгуулийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|