А.Ербол: Шинэ тойрог зам төслийн геологийн ажил дуусаж, геодезын судалгаа 90%-тай үргэлжилж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотод 25 километр урт шинэ тойрог зам барихаар болоод буй. Уг төслийн явцын талаар мэдээлэв.

Энэ тухай Нэгдсэн төслийн удирдлагын газрын авто зам, замын байгууламжийн төслийн захирал А.Ербол “Тойрог замын үндсэн хийцлэл нь зургаан эгнээтэй, зарим газарт хоёр түвшний замтай, туннельтэй бөгөөд нийт 25 км орчим байна.

Өнөөдрийн байдлаар геологийн ажил бүрэн дууссан, геодезын судалгааны ажил 90 гаруй хувьтай байна.

Бид зургаадугаар сарын 30-наас өмнө зөвлөлүүдээр баталгаажуулж, албажуулна.

Тавдугаар сарын эхээр ТЭЗҮ-ийг боловсруулж шат шатны байгууллагаар танилцуулан, батлуулах ажлууд хийгдэж байна. ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууссанаар EPC нөхцөлтэйгөөр гүйцэтгэгч шалгаруулж, бүтээн байгуулалтын ажлаа эхэлнэ” гэв.  

Геодезын судалгааны талаар “Баясах сурвэй” ХХК-ийн захирал Д.Түмэннаст "Манай компани Шинэ тойрог авто замын дагуух 1:500-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт ажиллаж байна. Нийт 27 км авто замын дагуу 51 цэгт геодезын цэг тэмдэгтийг судалж, 270 км дроны нислэг үйлдэн, байрзүйн дэвсгэр зураг боловсруулалтын ажилд оролцож байна. Энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн судалгааны ажлыг эхэлсэн.

Явцын дунд трасс өөрчлөгдсөн. Хотын дарга Х.Нямбаатар, төслийн захирал А.Ербол нар трасс дагуу ажиллаж, инженерүүдтэй уулзсан. Улмаар Засгийн газрын хуралдаанаар оруулж, трассыг батлуулаад байгаа. Бидний зүгээс дахин хэмжилтийн ажлыг хийж байгаа бөгөөд 20 хоногийн дараа дуусгахаар төлөвлөөд байна" хэмээн тайлбарлалаа.

зураг
 

Яармагаас Станц руу баригдсан замаас Хархорин худалдааны төв чиглэлд шинэ тойрог замын баруун эргэлтийн цэг байх бөгөөд уг худалдааны төвийн урд талын төмөр зам дээгүүр гүүрэн байгууламж барьснаар Барс-2 зах, Энхтайвны өргөн чөлөөгөөр гүүрээр давж Нэгдүгээр хорооллын арын дэнж буюу Содон хороололтой холбогдох босоо чиглэлтэй. Цааш Ханын материал, Баянхошуу хүртэл шинэ тойрог зам үргэлжилнэ. 

Зүүн талдаа ШШГЕГ-ын харьяа 407 дугаар хорих ангийн урд Ганц худгийн замын эргэх хэсэг болон “Да хүрээ” авто худалдааны төвийн уулзвараас гүүрэн байгууламжаар буюу хоёр түвшний авто замаар зорчиж, Туулын хурдны замтай шууд холбогдоно. “Жанжин клуб” соёлын ордон орчимд өндөр барилгууд олон, газар чөлөөлөлтийн төвөгшил их учраас мөн гүүрэн байгууламж үргэлжилж, Туулын хурдны зам руу холбогдох юм байна.

Гурван жилийн хугацаанд төслийг хэрэгжүүлснээр явган хүн, унадаг дугуйн зам болон ногоон байгууламж зэргийг хослуулсан “Бүрэн гудамж”-тай болох аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг