Монгол Улсын стратегийн баялгийн өгөөжийг ард иргэдэд хүртээмжтэй хуваарилах зорилгыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар зохих бодлого шийдвэрийг гаргасан.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн 2025 оны хоёрдугаар сард гаргасан “1072 ширхэг хувьцааны ногдол ашиг хуваарилах шийдвэр”-ийг Монгол Улсын Засгийн газар баталж, 2024 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу нийт 285,000 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилах, ногдол ашгийн эхний хэсгийг 2025 оны хоёрдугаар сард, дараагийн хэсгийг дөрөвдүгээр сард олгохоор төлөвлөсөн.
Энэхүү шийдвэртэй уялдуулан “Монголын хөрөнгийн бирж” ХК-иас санаачлан хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллагууд, мэргэжлийн холбоод, хөрөнгийн биржид бүртгэлтэй 52 гишүүн үнэт цаасны компаниудаа уриалан, хөрөнгийн зах зээлд нэвтэрч буй бэлэн мөнгөний урсгалыг зүй зохистой удирдах, зохион байгуулах, хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлэх боломж бололцоог иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе” кампанит ажлыг эхлүүлж байна.
Кампанит ажлын хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК байгууллагын цахим хуудас болон сошиал сувгуудаараа дамжуулж
Та бүхэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн цахим хуудас: mse.mn/mn
Сошиал сувгууд:
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!