ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/09-НД НИЙТЛЭГДСЭН
ДОХИО!!! Маргааш, нөгөөдөр цасан шуурга болон хүчтэй салхитай байх нутгууд
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Маргааш болон нөгөөдөр болох цасан шуурга болон хүчтэй салхины аюулт үзэгдлийн сэрэмжлүүлгийг Улсын онцгой комиссоос мэдээллээ.
Цасан шуурга:
- Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр,
- Дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Төв, Дундговь, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэгээр,
- Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна.
Хүчтэй салхи:
- Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Завханы хойд болон зүүн, Архангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр,
- Дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутгаар,
- Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй шороон шуурга шуурах юм байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
