Н.Учрал: ЭТТ ХХК-н 1,072 хувьцааг санал асуулгын үр дүнд түшиглээд маргааш өглөөнөөс эхлэн хуваарилах ажлыг хэрэгжүүлнэ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Н.Учрал Эрдэнэс Тавантолгой ХХК-н 1072 хувьцааг маргааш өглөөнөөс эхлээд иргэдэд хуваарилах ажлыг төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэсний дагуу хэрэгжүүлнэ гэв. 

2024 оны ногдол ашгийн сүүлийн олголтыг дөрөвдүгээр сард олгох шийдвэрийн дагуу 1,072 хувьцаатай нэг иргэнд татварын дараах дүнгээр 93,499 төгрөгийг олгохоор энэ сарын 4-ны өдөр шийдвэрлэсэн байна.

И-Монголиа цахим системээр дамжуулан явуулж буй иргэн өөрийн ногдол ашгаа Хуримтлалын дансанд эсвэл хувийн харилцах дансандаа авах эсэх талаар санал асуулга өнөөдрийн 00:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Тус санал асуулгын үр дүнд түшиглээд маргааш өглөөнөөс эхлээд ногдол ашгийг хуваарилах ажлыг төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэсний дагуу хэрэгжүүлнэ. Засгийн газар хувьцаа эзэмшигчийн хувиар төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрлэсэн шийдвэрийг хүндэтгэж ажиллаж байна гэв. 

Эрдэнэс Тавантолгой ХХК-н 1,072 хувьцааг 895,255 иргэн анх үнэ төлбөргүйгээр эзэмшсэн. Одоогоор 26.4 хувийг нь Монгол Улсын иргэд эзэмшдэг байна. Төлөөлөл удирдах зөвлөл санхүүгийн жил эхэлсний дараа ногдол ашиг хуваарилах дагуу шийдвэрийг гаргадаг ба нийт иргэн, аж ахуйн нэгжид 734 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоод байгаа аж.