"Өнгөрсөн сард $253 саяын экспорт хийгдлээ. Валютын нөөц $5 тэрбум байна"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр нэгдүгээр улирлын экспортын хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Энэ оны нэгдүгээр сард 220 сая ам.доллар, хоёрдугаар сард 248 сая ам.долларын экспорт хийгдэж байсан бол гуравдугаар сард 253 сая ам.долларын экспорт хийгджээ. Төв Банкнаас өгсөн мэдээллээр валютын нөөц өмнөх долоо хоногтой адил таван тэрбум ам.доллар хэвээр байна гэв. 

Экспортыг биет хэмжээгээр бодитойгоор нэмэгдүүлэхийн тулд дараах ажлуудыг хийж байгаа юм байна. 

Гашуунсухайт-Ганцмод боомт биржээс 100 хувь хамааралтай байдаг. Боомтууд дээр овоорсон овоолгуудаас шалтгаалж биржийн арилжаа олигтой нэмэгдэж өгөхгүй байна. Биржийн арилжаанд өмнө нь оролцсон худалдан авагч нар их хэмжээний алдагдалд орсон. Мөн үнэ хөлстэй холбоотойгоор цаашаа нүүрсээ дахин борлуулах боломжгүй болсноос үүдэж түгжигдээд буйг арилгахаар ажиллаж байна. Боомтууд дээр дотоодын нүүрсний уурхайдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд төрөөс шалтгаалж болох тээврийн зардал, НӨАТ, АМНАТ-ийг тооцох зэргийг эргэж харан судлах үүрэг авсан. 
Төмөр замын тарифыг шат дараатай бууруулж байгаа ба авто тээвэртэй өрсөлдөхүйц авто тээврийн үнээс доогуур байхаар ахиж бууруулах үүрэг даалгаврыг Зам, тээврийн яаманд өгсөн байна. 
Говийн аймгуудаар экспортын замуудыг зогсоох шийдвэр гаргаад байгаа нь экспортод нөлөөлж байна. Хэдийгээр байгаль орчин, зам эвдрэх зэрэгтэй холбогдуулан зогсоосон ч стандартад нийцүүлж, хяналтыг нь сайжруулахыг Зам тээврийн сайдад, хөдөлгөөнийг яаралтай нээх үүргийг холбогдох аймаг, сумдад өгсөн байна. 
Одоогоор экспортлох боломжтой болсон хэдий ч экспортолж чадахгүй байгаа хориг үүссэн овоолгууд байна. Төмөр, нүүрс, жоншийг уурхайнуудаас худалдаж аваад баяжуулан боловсруулалт хийсэн ч экспортынхоо шатанд гацчихаад байгаа асуудал байна. 30-60 сая долларын экспортын боломж нь түгжигдчихээд байгаа үйлдвэрүүдийг үзээд явж байна. Эдгээр гацаад буй баяжуулсан ашигт малтмалуудыг экспортод гаргах шийдвэрийг удахгүй гаргана гэв. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.91.115.41] 2025/4/10
Худлаа хуцахаас өөр чи юу хийж чадахав дээ, хулгайч!
0 | 0 Хариулах
Балдангомбо [103.212.117.149] 2025/4/10
Санхүүгийн зах зээлийг цэгцлэх, тухайлбал, найман шаргыг хааж, долларыг зөвхөн банкинд сольдог болох, ББСБ-ыг болиулж, банк болгох шаардлагатй байна. Учир нь энэ хүрээнд банкныхан мөнгө угааж, мөнгө хүүлэлт явагдаад байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.153] 2025/4/10
dollar osood bna shuu
0 | 0 Хариулах
Зочин [84.239.49.212] 2025/4/10
odoo ovoolguud ni shataad ehleh vii. udahgui boroo orj ehelne. naad export chini gamshig tuvshind bna shu. Mongolbanknii noots chini yanz buriin bond hudaldaj avaad baihgui boltson hudlaa too shuu dee. medleggui humuusiig l huur
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.170] 2025/4/10
Тэтгэврийн зээл 24 сар болго тэтгэврийг минь хүртэл заачих юмаа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.113] 2025/4/9
Иргэн бүртээ 100 доллар тарааж интервенц хийвэл ханш нь ёстой унах байх.
0 | 1 Хариулах
Зочин [43.228.129.134] 2025/4/10
Энэ бэлэнчлэх юмаа л болчооч. Хүний хэрэглээ хязгааргүй, 100 байтугай 1000 тараалаа гэхэд дорхноо үрж дуусгаад л нөөцгүй үлдийшд. Харин Монголбанкны хүүрнүүд 5 тэрбум ам доллартай байж ханш барьсан юм харагдахгүй юм :/
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.113] 2025/4/9
Монгол банк интервенц хийгээд их хэмжээний доллар Монголын зах зээлд гаргахаар, мэдээлэлд ойр Монгол банкны мэргэжилтнүүдийн ах дүү амраг садангууд бүгдийг нь худалдаад авчихдаг юм болов уу.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.113] 2025/4/9
Валютын нөөц нэмэгдээд л, ДОЛЛАР Улам үнэд ороод л сонин юм аа,
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.239] 2025/4/9
Зиа зиа.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.209] 2025/4/9
валютын нөөц нэмэгдлээ гээд ард түмэнд мэдрэгдэх нь бүү хэл сурагч алга даа...
0 | 0 Хариулах
zochin [27.123.212.86] 2025/4/9
Javkhlan zail
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.71] 2025/4/9
Төрчингүүд үнэн юм нэг удаа хэлвэл нар баруунаас гарах байлгүй, доллар 10к болохоос өмнө аваад гэртээ цаасан дэвсгэртээр нь хадгалцгаадаа МАН-ын улныхаан
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.77] 2025/4/9
Төгрөгийн ханш долларын эсрэг сулрах тоолонд ард түмний амьжиргааг бууруулж, төгрөгийн худалдан авах чадварыг бууруулж, улс орны эдийн засагт дарамт учруулж байна.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/9
БАНКНААС АРЫН ХААЛГААР ВАЛЮТЫН ГҮЙЛГЭЭ ХИЙЖ БАЙГАА. ЖИРИЙН ИРГЭНД ХАВ ДАРСАН ДОЛЛАР НЬ ОЛДДОГГҮЙ. ХАР ЗАХ БУЮУ НАЙМАН ШАРГААС ДАМЫН ҮНЭЭР Л ОЛЖ АВДАГ. АРДЧИЛСАН УЛС ХЭРНЭЭ МӨНГӨНИЙ УРСГАЛ НЬ ЧӨЛӨӨТЭЙ БИШ.ХААЖ БООДОГ.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/9
АЖ ҮЙЛДВЭРЖЭЭГҮЙ УЛСЫН ЗОВЛОН ЭНЭ ЮМ. ТӨВ БАНК НЬ ВАЛЮТЫН НӨӨЦ ЯРИАД БАЙЖ БАЙДАГ. ЗАХ ЗЭЭЛД ЭРГЭЛДЭХ ЖАМААРАА ЭРГЭЛДДЭГГҮЙ. ХАВ ДАРСАН МӨНГӨ ТОО Л БОЛОХ ЮМ. НҮҮРСНИЙ ҮНЭ СУГАРААД ОРЖ ИРЭХ ВАЛЮТЫН УРСГАС БАГАСХАД Л ДОЛЛАР ӨСӨЖ БАЙГАА ЮМ. НӨӨЦ ЭНЭНД ЯМАР Ч ХАМАА БАЙХГҮЙ. ОРЖ ИРЭХ МӨНГӨНИЙ УРСГАЛАА САЙЖРУУЛАХ АЖИЛ ХИЙЖ БАЙНА УУ.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.77] 2025/4/9
Төгрөгийн хамаарлаас гарах юмсан. Зовлонтой юм.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.246] 2025/4/9
Худлаа яриад байгаам бишүү төгрөгийн ханш бүр арай
0 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.70] 2025/4/9
НӨӨЦ ГЭЭД ХАВ ДАРЧААД БАЙГАА МӨНГИЙГ ЗАХ ЗЭЭЛД ЭРГЭЛДҮҮЛЭХГҮЙ БОЛ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ТОО БОЛОХ ЮМ. БОДИТ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ЭРГЭЛДЭЖ БАЙГАА ДОЛЛАРЫН НӨӨЦ БАГАСААД БАЙНА. АНУ-ГИЙН ТАТВАР МӨНГӨНИЙ БОДЛОГО МОНГОЛД ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛНӨ.
1 | 0 Хариулах
Иргэн [120.18.98.207] 2025/4/9
Төгрөг нуурын орд оо зүгээр нэг хүний өич болгоод гадагш нь явуудчаад загсаж тэмцпэгрүй юи уу
1 | 0 Хариулах
Иргэн [120.18.98.207] 2025/4/9
Энэ Халтмаа Баттулга гэж хүнтэй эрх ашиг хамт ойр хүмүүс янз бүрийн өвчинөөр нас бардаг гэж үнэн бололтой Ард Батсүх гэж зүгээр байсан хүн байхгүй болсон. Төмөр замын мундаг боловсон хүчин удирдах албан тушаалтан бас хорлогпсон гэж дуулж байсан
2 | 0 Хариулах
Зочин [108.147.36.55] 2025/4/9
бандааш трусикэнд нь НОВИЧОК түрхчихээ биз…эсвэл ПОЛОНИТОЙ ЧАЙ…
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.91] 2025/4/9
Хялар новшоо тэгээд доллар яагаад өсөөд бна
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.33] 2025/4/9
Та нар чадахгүй ард түмнээ нохой мэт амьдруулаад байвал цаана чинь тэрбумтнууд байна аа байна.
0 | 0 Хариулах
Зочин [103.141.250.2] 2025/4/9
битгий худлаа яриад бай муу хулгайч. доллар дэлхий даяаар суларч бхад. доллар монголд чангарч бн гэдэг төгрөг цаас болсонг илтгэж байна.
4 | 0 Хариулах
Зочин [103.57.93.47] 2025/4/9
Тэгээд төгрөг яагаад шалаар нэг шаачваа
4 | 0 Хариулах
Зочин [59.153.112.244] 2025/4/9
худалчууд. төрийн банк эзэмшиж байсан гадаад бондуудыг хугацаанаас нь өмнө хүчээр монголбанк руу татаж , хуурамч бичилтээр ГВАНөөцийг нэмэгдүүлсэн шүү. энэ улсад чинь тайлан бланс уншидаг хүмүүс байдаг юм шүү
5 | 0 Хариулах
Зочин [103.212.119.218] 2025/4/9
Хятадын валютын нөөц 3.5 триллион $ гэжуга. Араас нь Япон 1.2 триллионын нөөцтэй. Эхний аравт Тайван ХонгКонг Солонгос. Ази ялангуяа хятад соёлтой хүмүүс мөнгөө хуримтлуулдаг сэтгэхүйтэйг эндээс харж болно. Оросууд 620 тэрбумын нөөцтэй 5рт. Одоо мояанууд орос хужаанарт доллар хэрэггүй болсон гэж хуцаад үзээрэй
8 | 1 Хариулах
Зочин [203.17.23.177] 2025/4/9
ХЯТАДААС СВОП ХЭЛЭЛЦЭЭР НЭРЭЭР ЗЭЭЛ АВЧ ВАЛЮТЫН НӨӨЦӨӨ ИХЭСГЭДЭГ ГЭЭД БАЙГАА БИЗ. МОНГОЛ ТӨГРӨГ ГЭЖ НЭЭРЭЭ 00 ЦААС БОЛЧИХЛОО.
5 | 0 Хариулах