“NEXUS NET ZERO | Ногоон шийдэл” төр-хувийн хэвшлийн түншлэлийн форум амжилттай зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 4 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

MMS Инженеринг ХХК нь Зам, Тээврийн Хөгжлийн Яамтай хамтран 2025 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр “NEXUS NET ZERO | Ногоон шийдэл” төр-хувийн хэвшлийн түншлэлийн форумыг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилт болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодитой алхам хийх, мөн эрчим хүч, зам тээвэр, аялал жуулчлалын салбар дахь ногоон шилжилтийг хурдасгах чухал эхлэл боллоо.

зураг
 

Форумын үеэр төр, хувийн хэвшил, олон улсын болон ТББ-ын төлөөллөөс бүрдсэн 29 байгууллагын 73 төлөөлөгч оролцож, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломж, шинэ санаачилга, шилдэг шийдлүүдийг хэлэлцсэн нь энэхүү арга хэмжээний үнэ цэнэ, ач холбогдлыг илүү тод томруун харуулсан юм. 

Энэхүү төслийн хүрээнд тархмал эх үүсгүүр бүхий сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжиж, түүнийг дагасан цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, ногоон байгууламж бүхий зам дагасан үйлчилгээний сүлжээг бий болгох зэрэг олон талт хөгжлийн шийдлүүдийг бодитоор хэрэгжүүлэх юм.

зураг
 
зураг
 

Орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх зогсоолын сүлжээг бий болгосноор нүүрстөрөгчийн ялгарлыг үнэмлэхүй хэмжээгээр бууруулж Монгол улсын үндэсний тодорхойлсон хувь нэмэрт дэмжлэг үзүүлэх, импортын шатахууны хэрэглээг багасгах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой. 

MMS Инженеринг компани нь олон улсын шилдэг туршлагуудад суурилсан байгальд ээлтэй үндэсний инженерингийн шинэ жишгийг төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050 болон Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зорилго зорилтуудыг бүрэн утгаар дэмжиж ажиллах юм.

зураг
 

NEXUS NET ZERO төсөл нь Монгол улсын эдийн засгийн үндсэн салбарууд болох эрчим хүч, зам тээвэр, аялал жуулчлалын салбарын ирээдүйн хөгжлийг шинэ түвшинд хүргэх үндэс суурийг тавина гэж оролцогч талууд үзэж байна.

зураг
 
зураг
 
зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.