Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
10:00-16:00 цагт Байнгын хороодын хуралдаан болно.
14:00 цагт Татварын багц хуулийн шинэчлэл /ХХОАТ, НӨАТ/-д орж байгаа гол өөрчлөлт, зохицуулалтыг танилцуулах уулзалт, хэвлэлийн хурал болно.
ЦЕГ-ын "Сүлд" чуулгын байранд
09:00 цагт Ногоон автобусны гэх тодотголтой эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг танилцуулна.
Холлидэй Инн зочид буудлын хурлын танхимд
09:00-13:00 цагт Боловсролын ерөнхий газар, Бүх нийт боловсролын төлөө! иргэний нийгмийн үндэсний эвсэл, Хил хязгааргүй хуульчид НҮТББ хамтран “Дотуур байр 2.0” үндэсний III зөвлөгөөнийг зохион байгуулна.
Нээлттэй нийгэм форумын байранд
09:00 цагт Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналтад оруулах цахим шийдлийг тодорхойлох олон улсын хурал хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Улаанбаатар хотын хорт утаа, түгжрэлийг 2025 оны өвлөөс өмнө маш бага зардлаар, эдийн засагт өндөр үр ашигтайгаар 80% хүртэл шийдэх боломжтой байгаа талаар иргэн Д.Дорждагва мэдээлэл хийнэ.
Төв талбайд
13:00-21:00 цагт “UB food” олон улсын хоолны өдөрлөг хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|