Такси үйлчилгээ эрхэлдэг долоон компанитай байгуулсан гэрээнд үнийг зах зээлийн жишгээр чөлөөлөхөөр тусгажээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зорчигчдын ая тухтай, хүртээмжтэй, эрүүл, аюулгүй зорчих нөхцөлийг хангах такси үйлчилгээний долоон компанитай Нийтийн Тээврийн Бодлогын Газар таван жилийн хугацаатай гэрээ байгуулжээ.

Ингэхдээ гэрээнд үнийг зах зээлийн жишгээр чөлөөлөхөөр тусгасан байна.

Тодруулбал такси үйлчилгээ эрхэлдэг “Тэбэ сервис” ХХК, “Юбикаб бригада хоршоо” компани, “Мөнх такси" ХХК, “Вип такси сервис” ХХК, “Стар авто трейд" ХХК-ийн /”Сод такси”/, “Буянт хөлгийн жолоо” ХХК, “Юнайтэд бра” ХХК-тай гэрээ байгуулжээ.

Энэ үеэр ”Стар авто трейд" ХХК-ийн /”Сод такси”/ гүйцэтгэх захирал С.Одсүрэн “Нийтийн тээврийг хөгжүүлэх сан гэж байдаг. Уг санд такси гэж үгийг нэмж, хуульчлахаар УИХ-аар хэлэлцэх асуудалд оруулж байгаа юм байна. Ингэснээр Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас автобусанд хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл олгодог байсан бол такси үйлчилгээнд энэ боломж нээгдэнэ гэж харж байна” гэв.

Өмнө нь "Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд такси үйлчилгээг оруулах санал яригдаж байгаа. Такси үйлчилгээ эрхэлдэг ААН-үүдийг уг санд нэмж, төлбөр төвлөрүүлэхээр төлөвлөсөн" гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газрын дарга Д.Отгонжаргал мэдээлж байсан юм.

Авто тээврийн тухай хуульд дээрх өөрчлөлт орчихвол такси үйлчилгээний эдгээр компани Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд орлого оруулах нь.

Такси үйлчилгээ нь нийтийн тээврийн төрөлд ордог бөгөөд Нийтийн Тээврийн Бодлогын Газраас зөвшөөрөл олгох хуулийн зохицуулалттай.

Өнгөрсөн оны байдлаар Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газартай такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан таван ААН-ийн 251 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг байна.

Хот орчмын туслах чиглэлд буухиа такси үйлчилгээ эрхэлж, төсвөөс санхүүжилт авдаггүй ААН, байгууллагууд 5 жилд 3 сая буюу жилд 600,000 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлдөг болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг