У.Өнөрцэцэг: “Ambassador” хотхон орчимд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж байна

Б.Манлай
2025 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, “Ambassador” хотхон орчмын гурван байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж, орц гарцыг нээжээ. Уг зөрчлийг арилгаснаар Буянгийн замаас ЮНЕСКО-гийн гудамж буюу иргэдийн хэлж заншсанаар Натурын зам руу нэвтрэх авто замын хөдөлгөөнийг чөлөөтэй болгожээ.

Энэ тухай Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Хяналт шалгалтын эхний үе шатыг гуравдугаар сарын 14-28-ны хооронд зохион байгуулсан бөгөөд дүүргийн хэмжээнд нийт 455 зөрчил илэрсэн. Үүний 60 хувийг арилгаад байна.

Хоёрдугаар үе шатны хүрээнд өнөөдөр “Ambassador” хотхон орчмын гурван байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж, орц гарц нээлээ. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт шалгалт хийж, зөрчлийг үе шаттай арилгаж байна” гэв.  

зураг
 
зураг
 

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хяналт шалгалт хийх явцдаа газрын тухай зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хугацаатай мэдэгдлийг хүргүүлж, хуулийн хугацаанд зөрчлөө арилгаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг албадан буулгана.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны 12 байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайс байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
59
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [66.181.186.70] 2025/4/9
Хан-уул дүүрэг Ээрмэлийн арын замын хашаа хайсыг буулгаж явган, дугуйтай хүний зам нээж өгөөч төр засаг минь!!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.152] 2025/4/8
Энэ том бетонон шорон шиг хашааг буугаарай. Яг шорон.
0 | 0 Хариулах
Zochin [202.9.46.92] 2025/4/8
Dramiin tyateriin urd Irish Pub iin shar baishin hashaag buulgaachee mashin yavah ni baitugai hun yavah zam ch ugui boltol hashaa baishin bariad olon jil bolloo
2 | 0 Хариулах
Зочин [43.228.130.118] 2025/4/8
Мянга нээгээд нээгээд 1 эгнээг нь зогсоол болгоод байхаар ямар хэрэг байхав дээ, хажуугаар нь явсан өнөөдрөөс зогсоол л болгоод хаячихсан байналээ. Яг үүн шиг явган хүний замуудыг чөлөөлж өгмөөр байна аа, энэ хавиар хойноос урагшаа явах гэж маш хол тойрч авахаас өөр аргагүй байдаг.
1 | 0 Хариулах
unshigch [202.55.191.130] 2025/4/8
Маш их баярлалаа, энэ хэсэгт байшин бүр тойрсон хашаатай, явган хүн маш холуур тойрохоос өөр гарцгүй байсан. Машинийн зам биш гэхэд хүүхэд хөгшид явган явчих гарцуудыг дүүргүүд энэ жишгээр нээвэл олон хүнд хэрэгтэй ажил болно. Түгжрэл ч буурна даа.
4 | 0 Хариулах
Зочин [202.70.33.164] 2025/4/8
СБД 1хороо яг наад буулгасан хашааны чинь замын урд талд One Residence United Apartment орон сууцнуудын дунд 2 хашсан хашаа бий 10 гаруй жил болж байна. Нил хог баас шээс. Замаа гараад очоод үздээ. Байгаа онож ажилмаар юм. Дүүрэг руу удаа дараа хэлсэн тоохгүй олон жил болж байна даа.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.161.105] 2025/4/8
Соёл -Эрдэм дээд сургуулийн хойно буулгасан хашаагаа дахиад барьсан байна лээ
0 | 0 Хариулах
Mash zub [103.168.34.1] 2025/4/8
Edniih ulsiin barisan zamiig shuud zubshuurulgui hashaad uursdunduu abtsan
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.168] 2025/4/8
даварсан хар идда вэ болж
0 | 0 Хариулах
Зочин [202.131.243.85] 2025/4/8
ashguidee, davartsan hothon shu
0 | 0 Хариулах
ы [139.5.218.9] 2025/4/8
ер нь бол авилгал өгвөл нураахгүй өгөөгүйдээ л нураалгачихвуудаа хэхэ
1 | 0 Хариулах
ы [139.5.218.9] 2025/4/8
japan town buulgaaraidaa
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.25] 2025/4/8
Ашгүй ашгүй, тойрон аялал хийхээ болимоор байна чигээрээ 10 алхаад очих газар уртын урт тойрон аялал хийдэг газрууд овоо цөөр ч байна......үргэлжлүүлээд улам сайхан чөлөөтэй алхдаг болгоорой ....Хотын захиргаа маш сайн ажиллаж байгаа, иргэд чинь талархал өндөр байгаа шүү. АМЖИЛТ ХҮСЬЕ
4 | 1 Хариулах
zochin [103.212.118.42] 2025/4/8
зөв2
0 | 0 Хариулах
Cool [202.126.89.14] 2025/4/8
owoo doo
0 | 0 Хариулах
Зочин [103.212.163.211] 2025/4/8
сүр сүр нэр өгөхиймаа
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.124] 2025/4/8
Хаалт нээдэг хаадаг төхөөрөмжийг бүүр сууриар нь авуул. Энэ арга хэмжээ чинь үсрээд 10 хоног л болоод хаалтаа тавьчихдаг. Нэг нь худлаа шаардлага тавьдаг, хэд хоноод буцаагаад тавьчихгүй юу гэж ажлынхаа эсрэг найр тавьдаг албан тушаалтнууд байж болохгүй шд .
4 | 1 Хариулах
Зочин [202.9.46.143] 2025/4/8
Хаалт нээлт зайлшгүй байх хэрэгтэй.төлбөртэй зогсоолд машинаа тавьчихаж чадахгүй орон сууцны зогсоолуудыг баглөж орхидог оршин суугчид нь машинаа байрлуулж чадахгүй амуудлууд үүсдэг
1 | 0 Хариулах